
Монголын баячууд хэдийнэ эх орноосоо хальж, дэлхийн өнцөг булан бүрт бизнесээ ч эрхэлж, орон гэрээ ч эмхэлж, ёстой л дэлхийд данстай хөрөнгөтнүүд болохоо харуулах болсон. Амьдрах орчин, бизнес болоод нийгмийн халамжийн таатай нөхцлөөрөө дэлхийд алдартай Кандадад гэхэд бизнес цагаачлалаар иргэншил авч амьдарч байгаа монгол баячууд хэд ч байдаг юм. Манай цөөн хүм амтай харьцуулахад том л тоо гардаг гэнэ лээ. Одоо дуулгах мэдээ бол өнгөрсөн сонгуулиар хоёр том улс төрийн хүчний хооронд хөөрхөн өрсөлдөөн үүсгэн байж эцэстээ АН-д элсэн, Дундговиос нэг суудал авчирсан эрхэм гишүүн Б.Наранхүүгийн тухай.
Хөрөнгө мөнгөтэй ч, хаялга нүнжигтэй ч эр хүн гэдгээрээ энэ цагт алдартай тэрээр УИХ-д гарсан даруйдаа Италийн Сардин арал дээр усан онгоц худалдаж авсан байдаг. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр уг усан онгоцыг 150,00 ам.доллараар худалдаж авсан бөгөөд чухамдаа хувийн хэрэгцээндээ хэрэглэх зорилгоор авсан уу, эсвэл бизнес хийж, ашиг олох үүднээс үү гэдгийг зөвхөн эрхэм гишүүн өөрөө л хариулах байх. Дундад тэнгисийн 2 дахь том арал Сардинд усан онгоцын олон компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үзэсгэлэнт байгалиараа алдартай энэ автономит улс аялал жуулчлалаараа дэлхийд толгой цохьдог. Жилийн жилд Холливудын оддоос авахуулаад дэлхийн зартай тэрбумтнууд Сардин арал дээр амралтаа өнгөрүүлдэг билээ. Өнгөрсөн хугацаанд хамгийн дуугүй гишүүнээр тодорч, амандаа ус балгасан аятай дүлий дүмбэ оргисоор байгаад дөрвөн жилийг төвөггүйхэн өнгөрүүлсэн эрхэм гишүүн энэ хугацаанд дэлхийн тэрбумтангуудтай алжаал юугаа тайлж, чөлөөт цагаа өнгөрүүлсэн шиг жаргаж явсан байх нь.
Б.Наранхүүгийн эхнэр


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)