С.Баяр Ц.Сандуйг эгнэгт дэмжих үү?
2016/06/06

Улс төрийн идэвх сэргэсэн энэ үед хуучин бууны хугархайнууд нэр дэвших эсэхийг сонгогчид саравчлан харуулдаж буй. Тэдний “хүсэмжит” улс төрчөөр С.Баяр эхэнд бичигдэж буй бололтой. Түүнийг нэр дэвших эсэхийг ээрсэн улс тэрүүгээр нэг, энүүгээр нэг байсанд мань эр өөрөө хариулт өгөхөөс аргагүй болов. “... Баахан баалуулсан, гүтгүүлсэн учраас миний нэр бүтэн биш. Долоон байр, долоон сарын нэгэн, таван хүний амь, таван төгөлдөржилт гээд олон сэдвээр намайг элдэвлэдэг.

Одоо шинэ үе гарч ирэх ёстой. Гэхдээ түр зуурын шоу хөөцөлдсөн яагаа ч үгүй байтлаа пээдийгээд ирсэн шинэ үе биш. Шинэ мэдлэг боловсролтой, шинэ ёс суртахуунтай, шинэ эрч хүчтэй шинэ үе. Бие нь ч нэр нь ч бүтэн тийм л шинэ үе. Цаг нь хэдийнэ болсон” гэж тэрбээр цахим хуудсандаа бичжээ. Түүн шиг имижтэй бор зүрхээрээ улс төрд гарсан дэгжин “цагаан захт” жентельмэнээр улс төр сонирхогчид Ц.Сандуйг нэрлэсэн нь байгаа оносон бололтой. С.Баярын шаардлагад нийцэх нэр цэвэр шинэ үеийн төлөөлөлд Ц.Сандуй багтдаг. Ингээд харсан чинь мань хоёр адилхан ч юм шиг. Дэмжлэгийн тал дээр ч “том ах”т Ц.Сандуйд тулхтай байдаг гэнэ лээ.

Эх сурвалж: www.grandnews.mn 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • murun
    Улаан луйварчид ториийг самрад одоо ех нутагьард туменийг самрах нь хумуусее сереерей
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • zochin
    toriig hiilj ideher zorig shuluudad yvj bn
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Мгл
    Ман хулгайч луйварчдыг л цуглуулж дэмжиж байхымдаа
    2016 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин
    танихгүй л юм байна
    2016 оны 06 сарын 06 | Хариулах
  • uu
    Газрын хулгайч нарын нэг Сандуй
    2016 оны 06 сарын 06 | Хариулах
Сонин хачин