Маркетерүүдийн толгойлогчийн “базалт”

Энэ бүсгүй хэдийнэ төсөөллөөс нөлөөллөөс даваад буй. Ид залуухан түүнийг анх гарч байхад маркетинг хийх сэргэлэн овсгоотойг нь хамгийн түрүүн урлагийнхан анзаарч байв. Хэрэв зөв эзэмшвэл хэмжээлшгүй үр өгөөжийг хэрэглэгч захиалагч аль алинд нь нээж өгдөг маркетингийг түүн шиг гаргууд хийж буй хүн одоогоор алга гэхэд хилсдэхгүй.

Ж.Золзаяа “Монгол маркетеруудын холбоо” ТББ-ын захирал, өнгөрөгч 2015 онд “Монгол маркетеруудын II чуулган”, “Best of Mongolia”гэхчлэн далайцтай хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулав. Салбараа ёстой “базаж” буй түүний овсгоо самбаа хашир хүмүүсийг ч гайхшруулах болж. Нийгэмд залуу үе хүч түрэн шинэ содон санаачлага нь хөрсөнд тун хялбар бууж буй нь бас нэг ололт шүү. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025