Ёстой онц сурлагатны түүх

Тэр бол онц сурлагатан. Дийлэнх онц сурлагатны түүх бүр бэлтгэл ангид байхаас эхэлсэн байдаг. Онц сурлагатан бусдаас хурдан сурч, ангийн нөхөд нь үсгээ ч нүдлээгүй байхад дэвтрийг нь хаяглаж багшид туслан дэвтэр засаж эхэлнэ. Тэр бас онц сураад зогсохгүй нийгмийн идэвхитэй, бурхан нэг хүнд ямар ихийг өгдөг юм бэ гэмээр бүгдийг хийж чадна. Дэлхий зөвхөн түүнийг л тойрч эргээд байгаа юм шиг тийм онц сурлагатан таны ойр хавьд байсан бол, эсвэл та өөрөө тийм байсан бол миний юу хэлэх гээд буйг ойлгож буй байх.

Бяцхан Ц.Цогзолмаа тийм хүүхэд байлаа. Гуравдугаар ангидаа ээждээ зориулсан зохион бичлэг бичих даалгаварыг багш нь өгөхөд охин хоёр хоног бодож, ээжээсээ нуун нуун бичжээ. Энэ зохион бичлэг түүний амьдралд асар том өөрчлөлт авчирсан юм. Сургуульдаа, улсад охины зохион бичлэг түрүүлж улсын Төв хэвлэлд хүртэл нийтлэгджээ.

Улсын уралдаанд гуравдугаар байр эзэлснээр тэр Олон улсын хүүхдийн Найрамдал төв нээгдсэн жилийн анхны амрагчдын тоонд багтав. Тэр хаврын удааныг яана ... Бяцхан охин дороо таван эрэгтэй дүүтэй айлын том нь байв. Тиймээс хуучин хувцас өмсдөггүй, бүх зүйл нь цоо шинэ. Зуслан явахад бэлдэн хаваржин л хувцас хунарыг нь ээж нь цуглуулсан нь чемодан ачаа болжээ.

Ховдын охин хот, олон улсын хүүхдүүдтэй “Найрамдал”-д уулзав. “Улсын уралдааны гуравдугаар байрын шагналт Цогзолмаа манай бүлэгт амарч байна ...” Бас л том хүндлэл биз дээ? Охин Найрамдалын юм бүрийг сурч ангийн нөхөддөө зааж өгөх тэмүүллээр ихэд хичээсэн нь тус зуслангийн нэрэмжит медалийг түүнд авчирлаа. Бурхан минь, тухайн үеийн хүүхдүүдийн үнэлэмжийн хамгийн дээд хэлбэр, дээд шагнал гээд бод доо!

Үүнээс хойш Цогзолмаагүй юм Ховдод үгүй болсоор арван жилдээ тэр далавчтай мэт дүүлсэн он жилүүдийг үджээ. “Найрамдал” руу байсгээд л уригдана. Нийгмийн идэвхи өндөртэй тул үндсэн хичээл нь орхигдох үе байх ч тэр онц сурлагатан хэвээрээ л байв. Нэгэнтээ биеийн тамир, математикийн хичээл дээр 4 гэсэн үнэлгээ авахад захирал нь хоёр багшийг дуудан “Энэ 4 гэсэн дүнгээрээ та нар энэ хүүхдийн амьдрал руу бэх цацаж яах гээв? Хараарай, энэ хүүхэд ирээдүйд Монгол улсад хэрэгтэй хүн болно. Наад дүнгээ арилга” гэж зэмлэж байсан гэдэг.

Охин сургуулиа төгсөхдөө Комсмолын дээд сургуулийн хуваарь авав. Онц сурлагатны хувьд тийм ч хэцүү зүйл байсангүй. Гэтэл яг явахад хуваарь Эрхүүгийн Түүх судлал, түүхийн багшийн ангиар солигдсон байв. Мэдээж тэр тэмцсэн. “Чи бас хөөрхөн бичдэг, юм юманд авьяастай болохоор чинь чамайг улс ийш нь хуваарилсан юм. Ирэхээр чинь Намын төв хэвлэлд бид авах гэж байгаа” гэж харваас тулхтай дарга хүн хэлэхэд гэнэн хонгор охин итгэж орхив. Угтаа бол тэр арын хаалганы золиос болсон байдаг.

Эрхүүд очлоо. Таньж мэдэхгүй, түүнийг ямар од, хэн байсныг огт мэдэхгүй хүмүүс, чихэнд наалдацгүй орос хэл, хичээлд суугаад суугаад юу ч эс ойлгох ... Ганцаардав. Бүтэн арван жилийн турш онц сурсан, үргэлж магтуулж ирсэн охин ингээд муу сурлагатан болох гэж үү хэмээн бухимдав. Ээж рүүгээ ярив. Ерөөсөө л буцья гэж бодсон гэдэг.

“Миний охин хилийн дээс алхах завшаан хүн бүрт олддоггүй юм. Орос найзтай бол, хэлээ шамдан сур” гэж ээж нь хэлэв. Ер нь олон хөвгүүд өсгөж буй ээж өөрөө бараг эр хүн шиг ноён нуруутай цөөн боловч голыг нь олсон үг хэлдэг юм шиг ээ. Эрчүүд бараг юм ярихгүй ч харцаараа ойлголцоод ажил нь илбийн юм шиг урагшлаад байдаг даа.

Цогзолмаа ээжийнхээ нухацтай хэлсэн хэдхэн үгийг өөрөө ч нухацтай бодов. Тэгээд шийдлээ. Орос найзтай болж өдөр бүр дэвтрийг нь хуулж, мэдэхгүй үгээ “словарьдан” толгой өөд таталгүй хийх тусам улам бүр сонирхолтой санагдах болов. Нэгдүгээр курсээ төгсөхдөө гурван шалгалтынхаа нэгийг нь онц, хоёрыг нь сайн өгөв. Эргэн тойрныхон нь түүний зохион байгуулах чадвартай болохыг олж харав. Ийн аанай л Цогзолмаагүй зүйл тэр сургуульд үгүй боллоо.

Сайтар зассан дардан замаар охин алхаж явлаа. Анхны үрээ оюутан байхдаа тэврэн хайрт ээжийгээ алдсан мөч зэргэд шугам шиг давхацсан нь гуравдугаар курс төгсөх жил байлаа. Ээж байхгүй дэлхий ... Од охин эгэл амьдрал дээр дундаж гэр бүлийн дороо тавын таван эрэгтэй дүүтэй эглээс эгэл айлын хүүхэд билээ. Хилийн чанадад сурч буй оюутнууд олсон мөнгөөрөө өөрийгөө гоёж гоодон хүссэнээрээ эрх чөлөөг мэдэрдэг байхад Цогзолмаа тийм байгаагүй юм.

Ар гэр рүүгээ л анхаарч хэнд юу хэрэгтэйг нэг бүрчлэн бүртгэн явуулахыг хичээдэг он цаг түүнд байлаа. Ижийгээ үгүй болоход таван дүү, аавыгаа орхиж явалгүй эндээ төгсчихдөг юм билүү гэж тэр бодсон гэдэг. Давааны цаана даваа ... Бид амьдралынхаа туршид хоёр замын өмнө зогсоод чухам аль замаар нь явах вэ гэж тээнэгэлзэх үе олонтаа.

Тухайн үеийн Ховдын Багшийн их сургуулийн ректор Жадамбаа Цогзолмаатай нэг байрных. Хүүхдээ салхилуулж суусан охин эрхэмд бодлоо хэлэв. “Үхсэний хойноос нэгдүгээрт үхдэггүй юм. Хэдэн дүү нар чинь эрүүл саруул байвал чи хичээлээ гүйцээгээд л ирнэ. Чи огт ингэж болохгүй, Монгол улсад хэрэгтэй хүүхэд” гэхчлэн түүнийг ятгажээ. Сурагч байхад сонсож байсан өнөөх үг! Монгол улсад хэрэгтэй хүүхэд зорьсноо заавал биелүүлж, эхэлснээ дуусгах ёстой. Ингээд л тэр буцсан, Эрхүүдээ төгссөн.

Ирээд багшиллаа. Үзэл бодол нийлсэнгүй, сургуулийн багш нар хамт олон нь түүний арга барилыг эсэргүүцэв. Ер нь Цогзолмаа нэг алхам хийх болгонд саад тулгарч хэрхэн давахаас цаашдын мөчлөг нь хамаарч байсан гэмээр. Хэдий сургуульдаа адлагдан байсан ч аймгийн захиргааны зүгээс түүнийг багш хийхэд дэндүү хайран хүн гэж харжээ.

Тамгын газартаа мэргэжилтнээр очсон Цогзолмаа, Монголын Скаутын түүхэнд Ховдын хүүхдүүдийг оруулав. Хаа холоос ирээд хотынхныг бут цохисоноор түүнийг нийслэлд ч анзаарах болов. Тэр хөдөө байхад дэндүү хайран хүн гэж хотынхон дүгнэв. Ингэж л тэр Улаанбаатарт хөл тавьсан. Скаутын байгууллагад ажиллаж байхдаа “Найрамдал”-д уригдаж тийшээ шилжив. Тэндээсээ Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газарт дэд дарга нь хүртэл ажиллав.

Энэ хооронд хийсэн зүйлс нь дээрх байгууллагуудын өсөлт хөгжил, түүхтэй салшгүй холбоотой. Хүүхдийн байгууллагад өсөх балчраасаа явсаар дарга болсон Цогзолмаа улс төрийн үзэл баримтлалын хувьд МАХН байх үеэс элссэн “улаан” нэгэн байв. Нам түүнийг зөвхөн хүүхдийн төлөө ажиллахад дэндүү хайран хүн гэж үзэв. Засаг дарга боллоо.

Албан тушаалын од гэж байдаг. Хүсээд хүсээд дарга болох бүү хэл олигтой ажил ч хийж чаддаггүй нэгэн байхад аяндаа он цаг нь хөтлөөд хаа ч очсон дарга болоод байдаг хүн бий. Сүхбаатар дүүрэг ширхэг ч хоггүй цэмцийн байсан өдрүүдийг одоо ч тэндхийнхэн дурсдаг.

Засаг дарга нь өглөө хороодоо шалгаад хогтой байвал хороон даргыг дуудаж орой гэхэд цэмцийлгэх үүрэг өгдөг байсан гэдэг. Зуслангийн хог хүртэл түүнд хамаатай, хамгийн их хамаатай. Ачуулна, цэвэрлэнэ. Багаас сурсан дадал, олон дүүтэй эгчийн хүмүүжил, 4 хүүхэдтэй ээжийн зуршил. Эхний ээлжинд хоггүй байхаас бүх юм эхэлнэ гэсэн үг юм уу даа.

Түүний улс төрийн замналыг хүмүүс бэлхнээ мэднэ. НИТХ-д байсан, УИХ-д өрсөлдсөн. Одоо бол НАМЭХ-ны ерөнхийлөгч. Дүүргүүдэд одоо хэвшил болоод буй нэг цэгийн үйлчилгээг тэр анх санаачилсан нь өдгөө ажил хэрэг болж яваа. Цаг, цаас ямар их хэмнэгдээ бол гэж бодогддог юм. Үүнийг анх хэн хийснийг би хувьдаа саяхан л мэдэж авсанаа энд хуваалцахгүй өнгөрмөөргүй санагдлаа.

“Анхны” тодотголт бүхэн энэ бүсгүйтэй салшгүй холбоотой. Ёстой онц сурлагатан бүх зүйлийг ном журмынх нь дагуу, шат дамжлагаар нь хамгийн доороос нь эхлэн хийдэг юм байна. Ёстой онц сурлагатан өөрийн хүчээр бүхнийг бүтээдэг юм байна. Магадгүй ёстой онц сурлагатан бусдыг бодвол хэд дахин их хүч хөдөлмөр зардаг ч амжилтанд хүрэх нь удаан байдаг юм байна.

Ёстой онц сурлагатан төгс гүйцэтгэлтэй аливааг хийхийг зөв гэж боддог ч хэнд гайхуулдаггүй юм байна. Ёстой онц сурлагатан байх өөрөө асар их хөдөлмөр тэвчээр юм байна. Ёстой онц сурлагатан хэтэрхий олон давуу талтай учраас, өөрөө тэрийгээ дэндүү сайн мэддэг тул цээжээ дэлдээд байдаггүй ажээ.

Жинхэнэ хүч хүний дотоодод байдаг мэдрэмж юм болов уу гэсэн бодол түүний талаар бичиж эхлэх үеэс л надад төрсөн. “Би хүчтэй, би мундаг, би л хийсэн” гэж алхам тутамдаа хэлж бусдад таалагдахыг, тоогдохыг хичээдэг хүмүүс бидний дунд олоон. Битгий гомдоорой, битгий намайг зэмлээрэй. Дутуу дулимагийн комплекс ихтэй хүмүүс л өөрөөрөө сайрхдаг юм шиг ээ.

Үүнийг бичиж байхад ч Ц.Цогзолмаа дахин шинийг сэдэж амьдралдаа өөр нэг шинэ алхам хийж буй биз. Тэр зогсдоггүй, үргэлж урагшилдаг хүн юм уу даа гэсэн бодол төрсөн. Бусдад ямар харагдах, таалагдах эс таалагдах, алга ташуулах эс ташуулах үнэн хэрэгтээ чухал гэж үү? Хэн ч хянаж хараагүй байхад ажлаа сайн хийхийг хөдөлмөр гэнэ гэсэн ишлэл байдаг. Хөдөлмөрч хүнийг бурхан өөрөө олоод шагначихна. Гагцхүү урдахаа л хичээнгүйлэн сайн хийх нь амжилтын түлхүүр гэдгийг энэ бүсгүйн түүх илэрхийлэх ажээ.

Онц сурлагатан машингүй алхаж болно, албан тушаалын хувьд өндөрт цойлохгүй байж болно, дунд сурлагатнаас дор явж болно. Тэгвэл онц байхын ашиг тус юу юм гэж надаас асуувал онц сурлагатнууд мэдлэгээ өөрийн юм шиг болгон эзэмшиж, юунаас амьдралын ая тухыг авахаа дэндүү сайн мэддэг. Тэд нэг эхэлсэн бол заавал онц дуусгадаг. Тэдний хувьд хамгийн чухал нь тэр өөрөө биш олон нийт, бусад юм байна. Онц сурлагатан бусдын төлөө хийсэн бүтээснээсээ амьдралын аз жаргалыг мэдэрдэг гэж би хариулах болно.

Эх сурвалж: www.grandnews.mn 

Б.Ундрал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Zochin
    Pioneriin udirdagch, haha
    2016 оны 06 сарын 06 | Хариулах
  • Zochin
    Gulchiisun tsaraitai, havtgai nuurtei, yooy ymar tsarai muutai, muuhai amitan be... Bas tur tushiltseh sanaatai.. Ugly ugly and ugly..
    2016 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin
    Hahahaha yostoi ineed hurlee Bas unmus n ichleee Uuruu eniigee unshaad yaj bga bol ......Komsomoliin deeded zugeer l niigmin idevhtei huuhdiig l yavuuldag bsn bolohoos hicheeldee sain huuhdiig ilgeedeggui bsan yumaa Odoo manai Muumtei pioner ene ter gesen huuhduuudu yavj bsan syurguuli shu .Zugeer l zaluuchiiidig uls turd belddeg surguuli, Shinjleh uhaan bhgui eeee. Tarhi ugaahiig l sain zaana .
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин
    уул нь ухаан байх шиг байгаан,идэхийг сайн сурсан бас авилгач штээ
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • zochin
    ugaasaa l arvan jild onts surlagatan ner avchuul tegeed l nogoon gerleer l buh yumand ooltsuulaal yvdag bsn shd, ene avgai tiim uls turch bas ouynlag bj chadah uu.
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • SARNAI
    BICHIJ BAIGAA BICHUULJ BAIGAA XOYOR TENEG PIZDAA TSAG YEITEIGEE TENTSEN CHADVARGUI BAIJIJ YOUN IX YOUM SANADAG YOUM UXREIN BAASAA XUSAAD SUUVAL BAARAV , MUUNEER OVOGLOSON MAL TOLGOI CHI MONGOL ULSEIN TURUUS XOL BAIJ SHAR SEMJILSEN UVGUUNDUU MURGUUD ZALBIRAAD YAVBAL BARAV ,UDAXGYI CHI SHOROND ORNOOO !!!!!!!!! MELISEN AVGAI MINI YAMAR AIMAAR TSARAI VE ??? NUXUR BOLOX XUN NI ALCHUUR TAVIJ BAIGAAD ENE AVGAIG SHAADAAG BAIXAA !!!!!! KKKKKKK
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин
    За даа тийм ч мундаг онц сурлагатан байгаагүй ээ. Жаахан нийгмийн идэвхитэй нүүрэмгий л охин байсандаг. Оюунлаг,эрдэм номд шимтсэн гэхээс олон нийтийн ажилд идэвхитэй,улс төрийн элдэв юманд сайн гэчихвэл дээр байх. Хувийн амьдралын зам нь ч хэцүү байсан. Гэхдээ одоо бол нас тогтож ухаан суусан буй за. Нам дагаж толгойгүй бөмбөрөх, ший янгууны мэт нэр дэвшигч хүүхнүүдээс хамаагүй дээр ээ. Ядаж санаагаа зөв ойлгуулж манлайлж чадах эмэгтэй.
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Уг нь муу хүн биш байх аа, гайгүй сайхан сэтгэлтэй болов уу л гэж харагддаг. Гэхдээ манай нийгэм өөрөө улс төр орсон ямар ч хүнийг муухай болгох юм даа. Энэ нийгмийн, энэ балиар улс төрийн муу муухайг зоригтой хэлээд явж байгааг нь хараагүй л юм байна. Хэлээд ч яах юм билээ, сүрэгтэйгээ хамт явж байхаас өөр аргагүй. Ямар ч байсан Гантөмрөөс хамаагүй дээр. Бид чинь нэг иймэрхүү л маягаар сонгуулиа өгдөг улс даа.
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Zochin
    Manai egchtei neg surguulid bsan gesen mash sain surlagatai niigmiin idebhtei ohin bsan gesen .Mash saihan hunchanartai huuhen gej sonsson amjilt
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Их нийгмийн идэвхтэй л охин байсан даг.
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025