Фото түүх: Ням-Осорын Учрал

 

Багш нарын хүү

Багшийн хүүхэд ... Энэ үг цаанаа л нэг сэтгэгдэл төрүүлээд байдаг. Манай ангид лав нэг багшийн хүүхэд байсан юм. Багшийн хүүхэд нэг бол онц сурна, эсвэл яаж ч “татсан” эх орны алтан гурваас ахихгүй. Тэр 3 сурдаг байлаа. Ээж нь тийм мундаг багш байхад яагаад юм бол оо гэж эрхгүй боддогсон. Дөнгөж бага ангийн сурагч байж юу нь ч илүү юманд санаа зовоостой юм. Харин тооны багшийн хүүхэд онц сурна, англи хэлний багшийн хүүхэд гадаад хэлтэй ээж шигээ нэг л өөр ертөнц ханхлуулан гадны стильтэй алхана.

Товчхондоо арван жилээ төгсөхдөө багшийн хүүхэд ээжтэйгээ ч юм уу, аавтайгаа нэг сургуульд байвал онц байсан ч тэр нь онц биш, харин өөр сургуульд огт багшийн хүүхэд гэж мэдэхгүй хүмүүстэй хамт байвал дээр юм байна гэсэн ойлголт авсан юмдаг. Тийм л өндөр хүлээлт Фото түүхийн маань гол баатрын амьдралд ч байлаа.

Тэр багш багшдаа бүр доктор, сургуулийн захирлын хүүхэд шүү дээ. Н.Учрал өөрийнхөө сургуулийг төгссөн. Захирлынхаа хүүд муу тавьдаг дүүрчихсэн мулгуу амьтан байхгүй гэж бодох ч үе тэнгийн энэ хархүүг “тасарчихсан” толгойтой оюутан байсныг мэдэх билээ. Бас тэр тухайн цаг үедээ охидын шүтээн. Алсаас л харж болох жинхэнэ од байлаа.

Чухам яаж? Өндөр царайлаг, боловсон онц сурлагатан оюутан залуус олон байдаг. Хөвгүүд арван жилд тэгтлээ мандахгүй ч оюутан болсон хойноо утгаараа тодордог. Учрал тэднээс юугаараа өөр юм бэ?

Бага нас

Хэзээ нэгэн цагт ээж, аав болбол хүүхдээ үлгэр жишээ хүмүүжүүлж өдөр болгон ном уншиж, үзвэрт дагуулж явна даа гэсэн хүсэл уншигч залуу танд ч бий байх. Гэвч цаг наргүй амьдралын хэмнэл бидэнд тийм боломжийг зөвшөөрдөггүй. Н.Учрал багадаа Чингис хааны талаар үлгэр сонсож өссөн азтай “бацаан”. Тиймдээ ч дөрөвдүгээр ангидаа “Аадар бороо” нэртэй анхны шүлгийн номоо хэвлүүлсэн байдаг. Түүний анхны шүлэг “Гурван атаман”. Зургаан настайдаа бичиг мэдэхгүй ч гэсэн аавдаа хэлж бичүүлж байжээ.

... Манай ангийн марзан гурав

Малгайгаа мартдаг мартамхай Гуравдугаар сар

П-ээр эхэлсэн ерөөлөө больчихвол

Пээдгэр ч гэсэн ангийн найзууд

Харин гуравдугаар ангидаа “Монголын нууц товчоо”-г цээжээр мэддэг байсан! Аймаар уу? Гучин настнууд хүртэл төвлөрч бүрэн бүтэн уншиж амжаагүй яваа нь олон гэхэд эргэлзэхгүй байна.

Бичгийн боловсрол, унших бичих хамгийн гол нь тогтвортой сууж чадах тэвчээртэй байх хамгийн чухал гэж би хувьдаа боддог юм. “Номыг нь сурахаас номчийг нь сур” гэж арван жилд нэг багш минь байнга хэлдэгсэн. Үнэхээр ч таслахгүй, хоцрохгүй багшийн ярьсаныг алдахгүй сонсдог байхад бусад нь юу юм бэ?

Н.Учрал хүүхэд л юм чинь алдаа хийнэ. Тэр үед нь аав ээж нь яаж шийтгэдэг байсан бол? Хоёроос гурван цаг тасралтгүй лекц уншдаг байжээ. Муухан цохисноос долоон дор, ингэж байснаас зодуулчих юмсан гэж бодох үе ч бяцхан Учралд зөндөө байсан гэдэг. Халшраад, халгаад алдаагаа бага багаар мэдээж засаж явсан нь өнөөдрийн Учралын түүх бичигдэхийн эхлэл байж.

Залуу нас

Сайн уншигч хүү оюутан болоод уран илтгэлийн удаа дараагийн аварга болсон юм. Нүүр хагарсан гэсэн үг. Номыг уншаад гэрийн мухарт хэвтээд байх нэг хэрэг. Харин ойлгосноо бусадтай хуваалцаж ярьж өгч чаддаг байна гэдэг асар том зүйл. Тимон нэрээр дуулж явсан үе нь түүнд нүүр хагарах боломж олгосон гэлтэй. 

Малайз, Сингапурт сурч дэлхийн 8 оронд салбартай “LimKokwing” их сургуульд маркетингийн чиглэлээр суралцсан тэрбээр МУБИС-т түүхийн ухааны магистрын зэрэг, ОХУ-ын Сибирийн Шинжлэх Ухааны академийн дэргэдэх Төвд, Будда судлалын институтын сургуульд докторын зэрэг хамгаалсан. Сонгосон сэдэв нь “1911-1949 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэн асуудлууд”.

 

Гэр бүл

Тэр 28 насандаа хуримаа хийсэн. Гэргий Сэлэнгэ нь түүнтэй хамт хилийн чанадад суралцаж байсан бөгөөд анх боловсролын экспо дээр гэргийгээ олж харан, дурлаж эргүүлсээр авч суусан гэдэг. Эргүүлэхдээ ч өөр “тактик” сонгосон. Ирээдүйн гэргий нь онгоцоор Малайз явахад СД тоглуулагч бэлэглэн дээр нь бүх сэтгэлийн үгээ, дуунуудын цуглуулгын хамт бичсэн байжээ.

Хосууд одоо хоёр хүүхэдтэй. Эхнэр нь нөхрийнхөө ард асаалттай танк мэт найдвартай ар талыг даадаг чамбай, ажил хэрэгч бүсгүй бий.

Имиж

Хип хоп стилээр дуулж байсан Учрал өнөөдрийн албаны имижтэй Учрал хоёрын дунд тийм ч хол зай үгүй юм шиг. Зарим нэгэнд албаны хувцас аавынхаа “гоонж”-ыг гуйгаад өмсчихсөн харагддаг бол заримд нь төрөлхийн юм шиг харагдах нь бий. Харин танд Учралын энэ дүр төрх юу бодогдуулж байна даа? Арай л дэндүү номын хүн юм уу даа. Учрал юу ч өмссөн суурь нь цаанаасаа тэгж “цутгагджээ”.

Карьер:

Тэр 6 ном гаргасан байдаг. “Аадар бороо” шүлгийн ном нь энэ жагсаалтанд хүндтэйеэ заларна. “Тэнгэрийн нуур”, “Учралын ертөнцөд аялсан минь” нийтлэлийн ном, “Супер студент” гарын авлага, “Супер спикер” зэрэг хувь хүний хөгжлийн цувралууд нь тухайн цаг үеийн залуус дунд хит болж байв.

Бизнес эрхлэгчдэд зориулж эдийн засгийн болон эрх зүйн талаас нь бичсэн “Франчайзинг” хэмээх судалгааны бүтээл хэвлүүлсэн нь түүний өөр талыг нээсэн чухал бүтээл байв. Монголын анхны франчайзинг судлалын бүтээл тул онцгой байхаас яахав. Тэрбээр энэ чиглэлээр “Стонбридж” коллежийг төгссөн, түүгээрээ нэг сэдэвт бүтээл бичсэн анхны хүн.

Уран бүтээлийн олз омог арвинтай тэрбээр МАН-ын нүүр царай болохуйц лидерээр олон жилийн турш нэрлэгдэж яваа. НАМЗХ-г тэргүүлж байсан агаад У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсныг олон нийт зүй ёсны л хэрэг гэж хүлээж авч байв. Харин ч Н.Учрал улс төрөөс ангид үлдвэл сонин болох байв.

Бизнес:

“Рояал” академи дан ганц Н.Учралын нэрийн хуудас биш, Монголын олон олон залуусын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй юм. Аргагүй хилийн дээс алхсан юмыг өөрөөр хардаг тэрбээр аавынхаа “Их засагт” эзэн бололгүй өөрийн ажлаа хийсэн нь энэ.

Мөн “Рояал HD” телевиз, “Рояал 9,89” радио түүнийх. Хийж байгаа бүхэн нь олны нүдэнд ил, зөвхөн өөрийн хүчээр бүхнийг хийх гэсэн эрмэлзлэл нь дэндүү тод тул аль хэдийнэ “Ням-Осорын хүү” биш Учрал гэсэн өнцгөөр нь нийгэм түүнийг харах болжээ.

Товчхондоо тэр өөрийн саваа дүүргэж өрөөлд илүүчлэх хэмжээнд хүрсэн боловсорсон индивидуаль.

Сав дүүрлээ ...

Хүний өөрийн аяга хэдий чинээ гүнзгий, том байх тусам ихийг багтаана. Тэгвэл савны талаарх өөр нэг ойлголтыг энд зориуд цохон тэмдэглэмээр байна. Сав алт ч байж болно, мөнгө эсвэл мод, шил шаазан ч байж болно. Хамгийн гол нь цэвэрхэн байх ёстой. Тэгж байж авч хэрэглэх билээ. Цэвэр сав л ашиглагдана.

Хэтэрхий хүйтэн хөндий, хоосон, хэлбэрдсэн бүдүүлгээр хэлбэл бохир гэж хэлж болох нийгэмд бид амьдарч буй нь нууц биш. Аз болоход Монголын заяа буян бурхан тэнгэр харьчихаагүй тул шинэ үе айсуй.

Цэвэр, бодгаль ертөнц нь гэрэлтсэн, юм үзэж нүд тайлж, холоос эрдэм өвөртөлж ирсэн тийм нэгэн шинэ үе ... Мэдээж цаг үе болгон өөрийнхөө баатруудад хайртай. Тийм ч амар хуучнаа шинээр солихгүй. Гэсэн ч тэдний сав нь дүүрээд нийгэмд хальж асгаран олон нийтэд тэр нь хүрээд байгаа бол яах вэ?

Учрал тийм л үеийн төлөөлөл. Магадгүй ийм байснаараа тэр нийгэмд хайр найргүй балбуулж, гадуурхагдаж болно. Цаашдаа хувь тавилан түүнд ямар бэлэг бэлдсэнийг хэлэх аргагүй. Хувь тавилангийнх нь зураас энэ мөчлөг дээр ирчихээд байна. Савнаас халин асгарч буй тэр их мэдлэг, өгөгдлөө яах билээ?

Хэнд байна тэрэнд илүү ихээр өгөгдөнө, хэнд байхгүй байна тэрнээс байгаа нь ч авагдана. Тэр магадгүй өөрт нь дэндүү их юм байгаа гэдгийг нуудаггүй цорын ганц хүн байх. Битгий нуугаарай.

Үргэлж огшиж, илэрхийлж, бусадтай хуваалцаж амьдраарай. Юм юмтай боловсон, оюунлаг ийм нэгэн багшийн хүүхэд энэ цаг үед оршин байна. Түүний түүх хэдэн арван жилийн дараа ч бодь гэрэл болон түгсээр байх биз ээ. Гайхмаар аа, саруул ухаант залуу монгол хүмүүс ...

Эх сурвалж: www.grandnews.mn 

Б.Ундрал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (129)

  • 2016
    лол
    2016 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Jihen shouchin mongotei teruugeeree l deeshee yavchhiimaa mongoloo gej uunii derged jinhen erdemten sudlaachid n herhen amidradg yaj uneluuldeg bilee oi gutmaar gutarmaar
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Мгл
    Дунд сургуулиин физик математик химээр шалгалт авбал унаад огнодоо чааваас. Юунч их оориигоо тоочихсын, би л лав иим чацагаар удирдуулж заалгахыг хусэхгуй. Урдах ажлаа оодтой хиигээд тэр унэтэй сургуульдаа сурдаг залууст оодтойхон мэдлэг олгохдоо л толгойгоо ажиллуулж баймаар . Заавал дарга болж, ман- н толгойд гарсан луйварчид шиг луйвар хииж ард тумнээ шулж амьдрах гээд зутгээд чухал царайлаад байдаг муухай
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • yamar balai bichdiin
    yanaa unshihaar icheed bainaa... xix ix xix ix
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • shallow
    shallow mind, knowledge, доорх сэтгэгдэлүүд бүгд захиалгаар бичигджээ. Өнгөцхөн мэдлэгтэй хүн гэж үнэн хэлжээ. Докторыг Буриадаас худалдаад авсан гэдэг. Хэдий завандаа ч сурах вэ дээ, тэр яриад байгаа франчайзаа мэддэг ч юм уу даа хөөрхий, менежментийн өсөлтийн нэг аргаар л монгол улс хөгжих юм гэнэ дээ. Тэр рояал телевизээрээ английн хувийн сургууль дээр очоод юу ч яриад байгаан, үнэндээ сургуулийн чинь төгсөгчид ур чадвар муутай чамтай адилхан нимгэн мэдлэгтэй юм байна лээ
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • МЙЙМЙЖ
    НЭГ Д ДУУРИАМАЛ ХҮМҮҮС ХАРАГДААД БАЙДГЫН ТИЙМ ӨНГӨЦХӨН МЭДЛЭГТЭЙ ... BEAUTIFUL MIND КИНОНЫ ХЭСГЭЭС ДУУРИАГААД ЗУРГАА АВХУУЛЧИЖ
    2016 оны 06 сарын 15 | Хариулах
  • 101
    saihan ger bul bnaa baharhaj b
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • tiimee
    mundag zaluu bna bid chamd itgel huleelgej bna
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    chi hcadnaa uragshaa
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    mundag zaluu bna amjilt
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • zochin
    amjilt buhnii deedni tom zorilgo baidagin shuu hynamgai busdad tustai uurtuu unench irgeded hurteeltei yvaarai
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Uchraliin surtalchilgaag vzlee bas l bundag hunii amnaas garah vg bsan shvv too barimttai ni yarij bgaa ni ik taalagdsan chi chadnaa
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Нүдэнд дулаахан сайхан залуу байна
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Эрхэм дүү минь чи чадна.
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • salam
    salam malam karim avdul jabar
    2016 оны 06 сарын 12
  • amjilt
    oyun sanaanii naran mandana gedeg ugchin ih saihan ug shuu teriiguu biyluulerie duu mini
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Gadaadiin bolovroliig mongoldoo newteruulj bga gants zaluu daa
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Ийкнам Уучрал гэед залу көвгүүн мундаг юум байнаа. Амжилтэ күснэм
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
    • salam
      salam malam karim avdul jabar
      2016 оны 06 сарын 12
  • залуу
    ажилтай орлоготой болгож өгөөрэй амжилт хүсье
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    72-р тойрогоос Н.Учрал гарч байна гэж зүүдэлсэн шүү.
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Миний Монголын залуусын зовхи нь өөдөө байна дөө
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • sain
    sain etsegiin huu sain etseg baih yostoi aaviinha hureegui gazar unagani hurdeg jamtai tegher ih uilsiin orgildni amjilt mini duu
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Учрал заавал гараарай
    Учралаа заавал гараарай СХД залуучууд таныг үргэлж дэмжиж байгаа
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    бид нар чамайг дэмжиж байгаа шүү амжилт
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    СХД дүүргээс цойлон гарч ирэх хүн дээ
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Монгол улсад минь ийм л залуус хэрэгтэй шүү ах нь дүүгээ дэмжиж байгаа шүү
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • minii nz
    amjilt husii
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Эрдэнэчимэг Баянсэлэнгэ 2 ч өнгөрсөн юм байна доо
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Учралыг СХД дэмжиж байна
    Учралыг СХД дэмжиж байна УИХ гарагүй байж их зүйл хийсэн харин УИХ гарсан хүмүүсээс Учрал их юм хийсэн
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    geree zassan hun turoo zasna gj ene dee amjilt husie
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025