Нэгэнтээ Т.Баянсэлэнгэ гишүүн нэвтрүүлэгт орж байхад “Эзгүй арал руу нэг олны танил эрэгтэй хүн дагуулж явах болбол хэнийг авч явах вэ?” гэж асуухад бодож санах юмгүй Женко Х.Баттулгыг нэрлэж байв. Твиттерийн хүүхнүүд лав энэ эрхэмд унаж тусна. Тэр бүү хэл олны танил хөтлөгч хүүхэн хүртэл унаж тусан “Үерхээд үзэхээр аятайхан ...” гэж дуу алдаж байх вэ. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтэй холбоотой дуулиан ид дэгдэж буй энэ үед түүний нэр хэдэнтээ бичлэгт дурдагдаж чих нь халууцаж нэг хөрж байх шиг. Тэнд “Цэнзүүргүй яриа” нэвтрүүлэг тэс өөр сэдвээр хийгдсэн ч “Женкогийн дуулианыг дарах гэлээ”, “Мөнхбаясгалан Женкогийн хүн” гэж холбох.
Ер нь эмэгтэй хөтлөгч, сэтгүүлчид түүний л төлөө дуугараад байдаг юм биш биз дээ? Аятайхан төрсөн нь ямар тухайн хүний буруу биш. Хэрэггүй, тоохгүй гээд байхад өөрсдөө “гүйгээд” саймшраад байдаг ч юм уу хэн эс мэдлээ. Ямартай ч бүсгүйчүүд салбар салбарт жин дарж буй энэ үед Женко бол газардахгүй л юм байна. Аятайхан төрх ашигтай.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)