Монголын улс төр, бизнесийн салбарт хэн нь хэн болохоо харуулсан хоёр эрхэм тун удахгүй албан ёсоор худ ураг бололцож таарах биз ээ. Юу гэхээр Ерөнхий сайд асан Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшиг, “МАК” группын эзэн Б.Нямтайширын охин Н.Цэлмүүн хоёрын биесээ шохоорхсон сэтгэл яван явсаар дурлал хайр болон хувирч, өдгөө бие биенээ хорвоог хамтдаа туулах хань түшигээ гэж харцгааж, хамтдаа амьдраад эхэлчихжээ. Тэд Монголдоо бус Хонгконгд амьдарч буй бөгөөд залуу халуун насны романтик өдрүүдээ хилийн чинадад үдэхийн сацуу хувь бизнесээ ч цэцэглүүлж яваа юм байх. Сү.Батболд ноёнтны олон бизнесийн нэг “Алтай кашмир”-ын салбарыг хамтын хүчин зүтгэлээ гарган байж Хонгконгд нээсэн нь энэ.

Сү.Батболдынхүү Б.Баттүшигийн тухайд Харвардын бизнесийн их сургуулийг төгсөж, мастер хамгаалсан анхны монгол оюутан болж байсан нэгэн. Тэр ч утгаараа дотоод гэхээсээ гадаад зах зээл түүнд илүү ойр байдаг ч биз ээ. Ямартаа л “Алтай Холдинг”-ийн ТУЗ-ийн гишүүн тэрбээр компанийнхаа өдөр тутмын ажилд нь оролцдоггүй тухайгаа тайлбарлахдаа “Энд надаас илүү Монголыг мэддэг хүмүүс ажлаа хариуцаад хийгээд явж байгаа шүү дээ. Миний арай илүү мэддэг зүйл гадаад зах зээл.” гэж байсан удаатай. “Алтай Холдинг”-ийн 16 хувийг эзэмшдэг Б.Баттүшигийн мөрөөдөл нь Монголд технологийн инкубатор байгуулах гэж байсан. Тиймээс ч эхний ээлжинд боловсролын цогц төвийг байгуулах, олон улсын стандартад нийцэхүйц боловсролыг оюутан залууст олгох боломжийг хайж байгаа талаараа, Харвард, MIT-ийн хөтөлбөрийг онлайнаар авах боломж бидэнд бүрэн байгаа гэдгийг тэр хэлсэн байсан. Тэгэхээр Б.Баттүшиг тун удахгүй чихэнд чимэгтэй мэдээлэл дуулгах биз ээ. Мэдээж ямар ч эр хүний амжилт ухаалаг эмэгтэйтэй нягт холбоотой байдаг хойно Б.Нямтайширын охин Н.Цэлмүүн түүнд чамгүй нөлөөг үзүүлэх ч биз. Хос хоёрт сайн сайхныг хүсье.
Эх сурвалж: www.grandnews.mn


Сэтгэгдэл (6)