Уурласан үедээ биеэрээ ч, сэтгэлээрээ ч, хэлээрээ ч юу ч бүү хий, уул мэт хөдөлгөөнгүй бай гэдэг. Ялангуяа орчин цагийн олны танил нөхөртэй эхнэрүүд энэ үгийг нүдэнд харагдах газраа олон хувилаад наамаар юм уу даа. Жишээ нь М.Зоригт сайдын гэргий Д.Индраг хар. Нөхөр нь орчлонгийн хамаг л сайхан хүүхнийг “дарж” твиттер, фэйсбүүкээр нэг тавин хамт хөдөөгийн натурт зөвхөн зураг авахаар байн байн явдгаа хүртэл баталж суух. Ямартаа л түүнийг залуу охид эхнэргүй гоонь тэгсэн мөртлөө сайд “сайн ах” гэж харж байх вэ дээ. Ядахад туслахаар нь хүртэл ямар бүсгүй ажиллаж буйг өөрөө зургийг нь дараад тавьчихна. Тэгээд байхад л тэнгэр мэт тэвчээртэй, тайван уужуу байх эхнэр нь эрхэм сайдаас дутахгүй олны гайхашралыг төрүүлж байгаа юм даа.
Мань сайд ч хувийн амьдралын хувьд бас ч гэж зузаан хүмүүсийн хажууд нимгэн, нимгэн хүмүүстэй харьцуулбал ялимгүй зузаан намтартай. Хоёр дахь амьдралаа энэ бүсгүйтэй холбосоноос хойш сайд хүртлээ ахисныг үзэхэд энерги байсан ч биз. Явж aявж тэвчээртэй эхнэртэй нь хол явдаг хорвоо гэж хүмүүс иш татдаг гэнэ лээ. Б.Индра “Эхнэр нөхөр хоёр нэг чөтгөр” хэмээх орос ардын зүйр цэцэн үгийг цээжиндээ хадгалж явдаг. Эцсийн эцэст нөхөр яаж ч “далжигнасан” эхнэрийн л мэдлийн “чөтгөр”, цаашилбал та өөрөө ч чөтгөр хойно тэнгэр мэт тэвчээртэй байхад тэгш тайван амьдрал бүрдэх бус уу.
Сэтгэгдэл (3)