Гурван урт гэзэг ч яахав, тайруулна л биз ...

Монголын урлагт дарах жингээрээ тэргүүн эгнээнд бичигддэг гэр бүл бол АЖ, Төрийн шагналт Сэвжид агсаныхан. Бүжгийн урлагийн эцэг гэж болохоор энэ эрхмийн хүү С.Сүхбаатар онгод авьяас, омог бардам зангаараа олны хүндлэлийг хүлээсэн. Түүний том хүү “Хар сарнай”-н Амараа болон бага дүү жижиг Амараа нар рок попын ертөнцөд нэрээ дуурсгаж яваа. Стиль имижээрээ тун адилхан ах дүү Амараа нар аавын адил гэзэгтэй.  С.Сүхбаатар гуай нэгэнтээ “Гурван урт гэзэг ч яахав, хэзээ нэгэн цагт тайруулна биз. Харин гурван үе дамжсан ховор авьяас бүү тасраг” хэмээн ярьсан. 

Аавын араас хүүгээ...

Аавынхаа шийрийг хатааж уран бүтээлээрээ “хашгирч” яваа найруулагч Д.Галбаярыг Г.Дашхүү агсаны хүү гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй.

Кино дэлгэцийн олон сайхан уран бүтээлээр үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн тэрээр урлагийн хүнтэй, тодруулбал Драмын хөөрхөн Хулантай гэр бүл болсон. Т.Хулан нэрт жүжигчинг хуулсан гэмээр хүү төрүүлж өгсөн нь энэ. Өвөө, аавынхаа царай төрхийг өвчсөн юм шиг дуурайсан энэ бяцхан жаалыг ирээдүйд өвөөгийнхөө хийж дуусгаагүйг гүйцээнэ õýìýýí найруулагч Д.Галбаяр хэлдэг. Алдартай жүжигчний авьяаслаг хүүгийн хувьд төдийгүй урлагийн хүнтэй гэр бүл болсныхоо хувьд тэрбээр хүүгээ ч мөн адил удам залгасан уран бүтээлч болоосой гэж хүсэх нь яах аргагүй зөв шийдэл биз ээ. 


Ач охины ирээдүй тодорхой

Драмын шилдэг хосуудын нэг жүжигчин О.Бат-Өлзий, С.Сарантуяа нар гэртээ ч ажил, дээрээ ч хамтдаа явсаар насыг элээж яваа урлагийн сайхан хосуудын нэг.

Тэгвэл аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан жүжигчин Б.Тамир бяцхан охиноо урлагийн хүн болгох юм гэсэн. Өдгөө дөрвөн настай бяцхан охиноо хэд хэдэн кинонд тоглуулаад авсан Б.Тамир аав ээжээсээ шүүмжлэл сонссон ч охиноо урлагийн хүн болгохоор сэтгэл шулуудсан гэдэг. Жүжиглэхээс гадна чамгүй сайн найруулагч гэдгээ харуулж яваа Б.Тамирын бяцхан охин хамгийн сүүлд “247 градус” кинонд тоглож, ирээдүйгээ тодорхойлоод буй. 

Эх сурвалж: www.grandnews.mn 


Бэлтгэсэн Д.Цэгц

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • иргэн...
    Монголчууд ер нь ямар чөтгөр шүгэлчихээрээ ингэж харсан болгоноо сайн ч байсан муу ч байсан баруун солгойгүй доромжилж байдаг болсон юм бэ. ийм харласан дотортой хүмүүс ямар их өвчний үүр болчихсон явдаг бол доо. юмыг муу ч байсан арай эерэгээр хүлээж аваад сурчихвал эрүүл явна даа. энд хүн доромжлоод байгаа хүмүүс ямарч байсан элэгний хавдарын суурь тавигдчихсан тун удахгүй болчихсон явж байгаа гэдэгт бат итгэж байна. бүх зүйлийг сайнаар бодож явбар эрүүл мэндэд чинь тустай
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Zochin
    Hend ch gem horgui huuhdiig ingej bichij baigaa chi uuruu yamar muuhai sejgiin tsaraitai amitan bga boloo
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • unen
    гутлаа гялалзтал тослоод өмссөн гурван дорвогор ч яахав дээ. шизотой гарууд, Энэ тамирын охин нөгөө муу янхан золоо ээжтэйгээ их адилхан юм. аавыгаа дуурайхгүй тэр муухай царай муутай намшгар хүүнийг дуурайдаг азгүй хүүхэд юмаа. аавыгаа дуурайсан бол ядаж л ардын жүжигчин эмээ шигээ гайгүй царайлаг болохгүй юу, хүүхэд гэхэд муухай охин байнаа хөгшин царайтай ч юм шиг. эхдээ гологдоод хаягдсан өрөвдмөөр ч амьтан юм даа.
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Bold
    Ene s.suhbaatariin avgai, har tarlantchihaad zasrahgui zambal avgai shuu. Altantseej mongon bugsnii haiguulchin, buhchuudtei hiiltseed arhi uugaal yum bdgiin, zasrahguidegee
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025