Сонин, содон загварын шийдлээрээ Монголдоо тэргүүлэгч “Хайрын хурим” салон хуримын даашинзаараа салбартаа алдартай. Харин сүүлийн үед өвөрмөц шийдэл бүхий үндэсний хэв маягтай дээл, даашинз, цамцнууд урлаж, дэгжин хэрэглэгч нарынхаа тоог өдрөөс өдөрт нэмсээр. Ерөнхий сайдын гэргийгээс эхлээд салбар салбартаа тэргүүлэгч дэгжин бүсгүйчүүд эдний салоны үнэнч үйлчлүүлэгчид. Учир нь “Хайрын хурим” салоны дизайнерууд дэлхийн загварын чиг хандлагаас алхам ч хоцрохгүй үндэсний хэв маягтай хувцасаар их хотын хээнцэр бүсгүйчүүдийг ээлж дараалан гоёсоор байна.

Зөвхөн их хотын дэгжин бүсгүйчүүдийг гоёж гангалах биш хүмүүнлэг үйлсд гар татдаггүй “Хайрын хурим” салон цагаан сараар бүтэн өнчин цэцэрлэгийн хүүхдүүдэд дээл, даашинз урлаж өгсөн бөгөөд хамгийн сүүлд дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан шилдэг үсчин,гоо сайханч нартай хамтарсан байна. Үүний өмнөхөн “Оскар”-ыг шууд дамжуулах хөтлөгч бүсгүйн даашинзыг урлах үүрэг авсан гэх “Хайрын хурим” салоны хачин гоё бүтээлүүд дэлхийн тавцанд гарах нь тун ойрхон байгааг үнэнч хэрэглэгч нар баяртайгаар дуулгасан явдал.

Дэлхийн томоохон хэмжээний үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд тус салоны уран дизайнеруудын урласан даашинз үзэгчдийн анхаарал ихээхэн татсан ба аль хэдийнэ загварын хорхойтонууд судалаад эхэлсэн гэнэ шүү. Ямартай ч дэлхийд толгой цохидог алдартай загварын агентлагуудаас дутахааргүй дотооддоо алдар хүндийг олсон “Хайрын хурим”-ын хайр татам хачин гоё бүтээлүүдийг амилуулсан олны танил бүсгүйчүүдийг сонжицгооё.











Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)