Хэдэр ёдор үгтэйгээрээ хэзээнээсээ алдартай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн цагт хөтлөлцөн явж байсан нөхөр Н.Энхбаяртаа зориулж бухимдалаа ийн илэрхийллээ. “Зарим нэг нөхөд сонгуулийн дараа авлигадсан мөнгөө аваад гадаадад очиж галуу шувууны мах идээд амар сайхандаа жаргана гэж бодож байж магадгүй. Үгүй шүү. Монголын төр авлигачдынхаа араас явж улсад учруулсан хохиролыг эргэн төлүүлж, хариуцлагыг нь хүлээлгэх болно” хэмээн хэллээ.
Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт намынхаа хурлыг хийж, дараагийн ЭМС-ын сайдыг тодруулсанынхаа дараа гэнэт Сөүлийг зорьсон. Улс төр лүү эргэн орох замд нь удаа дараа АТГ-аас "саад" болж буй тул дахин шүүгдэж, цагдагдахаас зугтаасан гэж олон хүн таамаглаж байгаа хэдий ч намын нөхөд нь "Дахин эмчилгээ хийлгэх шаардлага гарсан" хэмээн албан ёсны тайлбар хийсэн билээ. Харин “Хэрүүлч” хочит Ц.Нямдорж зүгээр байсангүй түүнд зориулсан хачин жигтэй үг, хачин жогтой инээмсэглэлийн хамт ийн илгээсэн юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)