Монгол үсчин дэлхийн аварга боллоо

Дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан түрүүлж, дэлхийн аварга боллоо. "Хос шагай" салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарч,  эрэгтэй үсчид маань багаараа гуравдугаар байрт орсон явдал Шагай үсчиний гавьяа гэдгийг мэргэжил нэгт үсчид дуу нэгтэйгээр хэлж байна.Н.Алтаншагай олон арван тэмцээнээс шагнал авч шилдэгээр шалгарч байсан туршлагатай нэгэн. Тиймээс монголынхоо шилдэг үсчидийг нэгтгэж бэлдэж ийн дэлхийн аварга болж Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадлаа. 

Мөн манай улсаас үсчидтэй хамт гоо засалчид дэлхийн аваргад оролцохоор нийт 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр Солонгос улсыг зорьсон нь зорилго нь бүтэж Onno hair Beauty lounge н.Оюундалай, Narumi makeup studio-н захирал, Makeup artist Г.Нармандах makeup artist Naagii нар 3-р байр эзэлж БНСУ-д зохион байгуулагдсан Гоо сайханы Олимпид анх удаагаа мандууллаа.

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025