Шинэ дугаар худалдаанд гарлаа

Хорвоогийн хамгийн сайхан нь хайрлагдсан мэдрэмж юм. Чухамхүү тэр ч утгаараа бүрэн дүүрэн гэр бүлд өссөн хүн хэзээ ч муу муухай зүйл хийдэггүй ба гашуун намтартай амьдардаггүй билээ. Хавар бүхэлдээ хайрын мэдрэмж дагуулдаг улирал.

Хахир өвлийн дараа урин цаг ирж хүн бүрийн сэтгэл бүлээцэн тийм гэхийн аргагүй үгээр хэлшгүй таатай мэдрэмж авдаг билээ. Бид ч цаг үе улирлын онцлогтойгоо уялдан чухамхүү хайраар бялхаж өссөн, өөрөө ч хайрыг нийгэмдээ, гэр бүлдээ харамгүй түгээж яваа эрхмийг зочноор урин ярилцсан байгаа. Муу нүүрт хэмээх Гал бичин жил хэнийх бүл нэмж хэний гэргий Алдарт эх хэмээх хүндэт одонгийн болзол хангасан нь сонихон байх болов уу. Энэ дугаарын Фото түүх Ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг онилон зургийн хэлээр төдийгөөс өдий хүртэлх амьдрал замналыг нь хүүрнэв. Сониноос Солонго нэртэй олон бүсгүйчүүд урлаг, спортын салбарт жин дарж буй аж. Чухам хэн нь хэн болохыг та бүхэнд сонирхуулахаар зэхлээ. 
Алтнаас жийрхэж тэр үнэт эдлэлийг даах эс даахдаа эргэлзэж буй хүмүүст жинхэнэ алтаар гулгиж амьдарч буй хүмүүсийн CV сонирхолтой байх болов уу. Алтан аяганаас ус уухыг их хувь заяа гэдэг бол толгой дээрээ хөмрөх ямархан хувь заяа бол? 
Чих дэлдийлгэм сонин содон мэдээлэл мөн энэ дугаарт багтсан. Бусдаас ерөөс үг дуулах дургүй комплекс ихтэй ноёнтон хэн бэ, бузгай гэгч нь улс төрд нэр дэвшихээр зэхэж буй “Монсоник”-ийн босс чухам хэнээс болж бүдэрч мэдэх вэ, хавар чухам хэн хэнд хайр авч ирэв гэхчлэн сонирхолтой мэдээллүүдийг танд хүргэхээр зэхлээ. 
Урин хаврыг Грандтай уйдах завгүй өнгөрүүлээрэй. Шинэ мэдрэмж, соргог сортоотой мэдээлэл бүрийг бид танд хүргэсээр байх болно. 

Эх сурвалж:www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025