Монголд олон улсын миссийн тэмцээн болно

Монгол улсад анх удаагаа олон улсын “Face of beauty international” миссийн тэмцээн болох гэж байна. Тэмцээнд Монгол, Буриад, Халимаг, Тува улсын үзэсгэнт арван таван мисс оролцохоос гадна гадаад дотоодын алдартай дизайнерууд ирж загваруудаа толилуулах юм байна. Миссүүдийг тэргүүн, дэд, фото, модел, сайн үйлстэн, бикини, авьяас, олны таашаалд нийцсэн гэсэн номинациудаар шалгаруулах бөгөөд эхний шалгаруулалт нь өнөөдөр буюу 25-ны арван цагаас “Корпорэйт Конвейшин”-ы Event hall-д явагдах ба 27-нд тэмцээний финалын шалгаруулалт болно. Тэмцээний шүүгчдийн тухайд гадаадын шүүгчид урьж оролцуулах ба шударга шүүх үүднээс тэмцээн эхлэхээс хорин минутын өмнө зарлахаа мэдэгдлээ. Миссүүд маань нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог ба энэ удаад нярай хүүхдүүдийн ирээдүйн төлөө зүрх сэтгэлээ зориулан “Сүүн дусал аян” ба “Сайн үйлст нийгмийн номинаци”-ийн хүрээнд “Хоёрдугаар төрөх”-ийн “Нярайн амаржих газар”-ыг тохижуулахаар хандив цуглуулж байгаа бөгөөд одоогоор арван сая төгрөг цугларчээ. Мөн сонирхуулахад миссийн титмийг Энхбаяр хэмээх дархан урласан ба есөн эрдэнээр бүтээж , Гуамарал бугын дүрсийг титэм дээр сийлжээ.


 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025