МУГЖ, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа дахин хамтран дуулж, өнгөрсөн сар шинийн баяраар "Хаврын найраг" дууг олны сонорт хүргэсэн. Харин энэ удаа "Илгээлтийн эзэд" аяны хүрээнд анх удаагаа анхны бие даасан тоглолтоо өчигдөр Бөхийн өргөөнөө хийлээ.
Оюутан ахуй цагаасаа олон арван хит дууг хамтран амьдаруулсан эрхэм хоёр гавьяат маань хамтран тоглолт хийж амжилгүй тус тусынхаа зам мөрийг хөөсөн цаг одоогоос 13 жилийн өмнө. Ийн 13 жилийн дараа дахин хамтран тайзнаа гарсан тэд “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” дуугаа дуулахдаа нулмис дуслуулсан явдал. Ёстой л үнэнч үзэгч фэнүүд нь ч хоёр гавьяатыг хамтран тайзнаа дуулна ч гэж төсөөлөөгүй гэлтэй л алгаа хорстол ташиж хайртай дуучдаа тайзнаа буулгах дургүй байсан тийм халуун дулаан уур амьсгалтай тоглолт болж өнгөрлөлөө.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (20)