Л.Гансүх ард түмний өмнө шүүгдэхийг хүсэв
2016/03/05

"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшиж улсад онц, их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа Л.Гансүх нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд хандсан юм. Тэгвэл Улсын дээд шүүхийн хурал энэ сарын 10-нд болно гэсэн тов гараад байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллах хугацаандаа ийм асуудалд орсон Л.Гансүх өөрийгөө буруутай гэж үздэггүй. Тэрчлэн энэ удаагийн шүүх хуралд өөрийн биеэр оролцох  хүсэлтээ гаргажээ.Түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хэлэхдээ  "Давж заалдах шатны шүүх хуралд Л.Гансүх гуайг өөрийг нь байлгалгүй алсын зайнаас онлайнаар холбогдоод шүүчихсэн. Харин энэ удаа өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаа. Давж заалдах шатны шүүх хурал дээр нэг шүүгч тусгай санал гаргасан. Энэ саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчид одоог хүртэл танилцуулаагүй. Танилцах боломж өгөхгүй байна. Мөн Улсын дээд шүүхийн хурлын процесыг олны нүдэн дээр ил, тод шийдвэрлэх хэрэгтэй. Үнэ, жингийн зөрүүгээр хүнийг яллаж болдог эсэхэд жишиг тогтоох шүүх хурал болно. Гэхдээ анхнаасаа олны дунд байж, маш олон эргэлзээг төрүүлсэн энэ хэрэг ард түмний хяналтан дор шийдэгдэх ёстой. Шүүх ил, тод нээлттэй, үйл ажиллагаагаа ард түмнээсээ нуухыг хүсэхгүй байгаа юм бол шүүх хурлыг үзэх, ажилд нь дүн тавих эрхийг ард түмэнд олгох ёстой" гэсэн байна. Тэгэхээр Л.Гансүх ард түмний өмнө шүүгдэж үнэн мөнөө тогтоолгохыг хүсч байгаа ажээ.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (6)

  • Содномдорж
    Энэ Алтанхуяг засгын үеэд сайн төсөл,хөтөлбөрүүдээс хамгийн зөв зүйтэй өгөөжтэй нь байсан нүүрсхөтөлбөрийгоочилоод байгаа дэндүү нь дэндсэн хэрэг болж байна л даа.Уул шугамандаа 35 тэрбумын татвар чөлөөлсөн эрхэмүүд болон бороогийн алт,Ноён уул,Гацууртын орд гэх мэт далайцтай ноцтой асуудал дээр инэж сүржигнэмээр байх юм даа.
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Irgen
    Hyamdhan nuurs niiluuleh bolomj ard tumend olgosniihoo tuluu yal uureed bhiim bol hen ch ard tumnii tuluu zuv zuil hiihgui l dee...
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин
    хулгайч нар шорондоо л үхэх тавилантай даа
    2016 оны 03 сарын 06 | Хариулах
  • иргэн
    ЗОЧИН ЧИ БИТГИЙ ХУЦ. ЧИ ӨӨРӨӨ ЗАСС БАЙНА ЗАСС ГЭХ ШИГ ТЭНЭГ БИЗДАА ВЭ.ЗАСС БИЗДАА МИНЬ .
    2016 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Засс ганц ч гэсэн авилгачин далд орж байвал ард тумэнд хэрэгтэй
    2016 оны 03 сарын 06 | Хариулах
  • 98
    тий штэй буруугүй арт түмэн хямд нүүрс өгсөн гэж ард түмний эсрэг шүүх шийдвэр гараж байгаа нь эдүгээ цагийн эмгэнэл
    2016 оны 03 сарын 05 | Хариулах
Сонин хачин