М.Энхсайхан хэнийг өмөөрөв
2016/03/05

За ерөнхийдөө бол удахгүй болох сонгуулиар хэн хэнтэйгээ эвсэх нь бараг  тодорхой болоод байгаа гэхэд болно. Улс төрийн хүчнүүдийн удирдлагууд түмний өмнө хэн хэндээ урилга илгээж, олон нийтийн сэтгэлзүйг хэдийнэ бэлдчихээд байгаа гэхэд болно. Тиймээс ч тэд одоо сонгууль хүртэл хэн хэнийхээ талаар илтэд сөргөсөн үг хэлж ярихаас бодлогоор татгалзаж байгаа янзтай байна. Тухайлбал, М.Энхсайхан хэлэхдээ хямралтай байгаа энэ цагт юуны өмнө Засгийн газрын тогтвортой байдлыг хангах явдал бидэнд чухал байна гээд Ч.Сайханбилэгийг сүрхий сайн магтаад авчээ. Түүнийхээр бол  Ч.Сайханбилэгийн  удирдсан Засгийн газар хямралын эсрэг хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, том төслүүдийг хөдөлгөх зэргээр ирээдүйн санхүүгийн болон өрийн хүндрэлийг зөөлөвчлөх чиглэлээр бүхий л бололцоотой арга хэмжээ авч байгаа гэж байна. Тэгэхээр түүний энэ мэт байр сууриас харахад МҮАН АН-ын хүсэлтэд зөвшөөрсөн хариу өгөх магадлал өндөр байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжуудын зүгээс МҮАН МАХН-тай эвссэн чигээрээ байна гэж буй. Тэгсэн ч сүүлийн үеийн нөхцөл байдлууд МҮАН болоод АН-ын түншлэлийг илүү харуулах янзтай байгаа юм.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин