Ерөнхийлөгч асны барцад барагдахгүй...
2016/03/03

Н.Энхбаяр МАН-тайгаа дотно байх хүсэлтэй байгаагаа ил цагаан хэлсэн нь, АН-ын удирдлагуудад таалагдах зүйл биш ээ. За тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээс харахад Н.Энхбаяртай холбоотой 500 сая төгрөгийн авлигын хэрэг дахин сөхөгдөж эхлэсэн гэнэ. Уг нь намынх нь генсек асан  Г.Шийлэгдамбатай холбоотой их хэмжээний мөнгөний хэргийн дуулиан тасраагүй л байгаа. Гэтэл Н.Энхбаяртай өөртэй нь тухайлан холбогдсон асуудал дэгдэх нь тэр.  Худалдан авах ажиллагааны газрын  дарга асан Д.Сандуйжав гэх нөхөр сошиал ертөнцөд шуугиан тариад авлаа. Тэрбээр "Г.Шийлэгдамба болон П.Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд капиталаа Н.Энхбаярт даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна” хэмээн бичсэн байгаа юм. Тодруулбал, тэрбээр  МАХН-ын дарга Н.Энхбаярт намын санхүүжилт нэрээр 500 сая төгрөг  өгчихөөд дараа нь мөнгөө эргүүлэн авах гэтэл Н.Энхбаяр өгөхгүй гэсэн аж. Тэгээд зогсохгүй уг асуудлаараа  АТГ-т ханд гэж хэлсэн гэнэ. Тиймээс Н.Энхбаяраас 500 сая төгрөгөө авч чадахгүйгээ ойлгосон Д.Сандуйжав 500 сая төгрөгөө нэхэмжилж АТГ-т өргөдөл өгсөн юм байна. Тэгэхээр Ерөнхийлөгч асан дахиад л нэмж  мөнгө төгрөгний асуудалд ээрэгдэх нь тодорхой болов.

Эх сурвалж: www.grandnews.mn

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • иргэн
    ТА БУРХАН ШАШИНЫ ЗҮЙЛ ОЙР БАЙДАГ ХҮН . ЯАГААД ХЭЛ АМАНД ОРООД Л ӨӨРИЙГӨӨ ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРУУЛААД Л БАЙНАДАА.
    2016 оны 03 сарын 06 | Хариулах
  • Насаа
    500000000 төгрөгийг хандивлаж байна гэдэг түүнээс ч их мөнгө байнаа.Хам зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихвуу яав.
    2016 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • zochin
    ene hunees zakhaj bn shu. ergeed daranguillin bolon buh alban tushaaliig avilgalaar shiiddeg niigem ruugee oroh vii dee.
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
Сонин хачин