“Мэхний их дэлгүүр”-ийн сүйхээ!
2016/03/02

Дэлхий нийтийн жишгийг харахад хэвлэл мэдээллийн салбар хоёр талтай. Хэдийгээр хэвлэл мэдээлэл нэг талаас бизнес боловч, жирийн бизнесээс тэс өөр. Аль болох бодит үнэнд нийцүүлэх, ил тод, олон ургальч үзлийг эрхэмлэх, хүнлэг энэрэнгүйг дээдлэх, улс үндэстний эрх ашиг, хувь хүний эрх чөлөөг адил тэгш авч үзэх, дээдлэх гэхчлэн түгээмэл зарчимууд сэтгүүл зүйд бий. Нийгэм, системийг бүхэлд нь ойлгож таних, удирдахад тустай мэдээллийг дамжуулах, олон түмний санаа бодлыг төлөвшүүлэх нийтлэг үүргүүд бий. Харин улстөр, эдийн засгийн угшилтай эздийн удирдлага дор байгаа сэтгүүл зүйгээс бол энэ нь хол асуудал юм. Тэрчлэн хэн мөнгөтэй нь  хэвлэл мэдээллийнхнийг үгүйсгэж байгаагийн тод жишээг “Мэхний Их Дэлгүүр” Кёкүшюзан Д.Батбаяр харуулж байсан билээ.

Ер нь тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэрдундаа телевизийн салбар дахь зартай дамлагч болсон нь тодорхой болсон нэгэн. Дүрс, дууны цацалт маш муу гэсэн шалтгаанаар ХХЗХ-ноос хаасан  "Шонхор" сувгийг  тэрээр  Л.Мөнхбаясгаланд  маш өндөр үнээр худалдсан байдаг. Гол нь маш муу техникээ арав дахин өндөр үнээр зарсан гэж байгаа. Уг нь телевизийн тусгай зөв­шөөр­лийг анх авахдаа Харил­цаа хол­бооны зохицуулах хороотой гэрээ байгуулдаг бөгөөд тоног төхөөрөмж нь стандартыг хангаж байгаа эсэхэд хэмжилт хийлгэх ёстой байдаг аж. Гэтэл Кёкүшюзан Д.Батбаяр хуурамч, маш муу тех­ни­ктээ дүгнэлт гаргуулсан гэдэг нь хуурамч байсан нь     ил болж байв.  Мөн тусгай зөвшөөрөлтэй компанийг зарж, үрж бусдад шилжүүлж бол­дог­гүй байтал, тэр арга мэхээ ашиглаж байгаад, хүн хулхидаад зарчихсан байгаа юм.  Харилцаа Холбооны Зохицуулах Хороо гэдэг газар нэг л өдөр 9 сувгийг хааж,  300 сэтгүүлчийг гудамжинд гаргахаас өмнө нөхцөл байдлыг үнэн зөвөөр харж дийлээгүй юм.  Тухайлбал, сэтгүүлчийг хуурч байгаад муу чанаргүй техникээ арав дахин өндөр үнээр зарж, дамласан  Кёкүшюзан Д.Батбаяр гэдэг хүнтэй холбогдох газар нь хариуцлага ярьвал ярих ёстой. Гэтэл тэгээгүй.

Ер нь тэрээр буруу тал руугаа сүйхээтэй нэгэн ч байж болох. Кёкүшюзан Д.Батбаяр макүүчид 54 башё барилдахдаа сумо бөхөд байдаг 88 мэхнээс 42-ыг нь хийж Waza no depaado буюу монголоор “мэхний их дэлгүүр” гэх өвөрмөц нэрийг авч байсан юм.  Гэхдээ тэрээр амжилтын замаа арилжааны замнал болгосон гэгддэг.   Түүний хувьд боловсрол зузаангүй ч, бизнес сэтгэлгээ нь сүрхий хөгжсөн нэгэн бөгөөд ёстой л сумогийн дэвжээнд элдэв мэхийг уралдуулан хийдэг байсан шигээ хувь, хувьсгалын алинд ч сүйхээ гэдэг юмыг сүлж яваа нэгэн гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Сумогийн дэвжээнээ ид мандаж явахдаа нэртэй дипломатчийн охин  П.Буянбилэг хэмээх боловсролтой, хэн ч харсан сайхан бүсгүйг эхнэрээ болгож чадсан тэрээр Япон дахь бизнесийн түншүүдтэйгээ ид дотносч байх үеэс эхнэртэйгээ харилцаагаа хүйтрүүлж, улмаар зодогоо ч тайлж, эхнэрээсээ ч салсан. Гэхдээ тэрээр эхнээсээ нарийн төлөвлөсний  дагуу монголын улстөрд хөл тавьсан. 2008 оны УИХ-ын сонгуульд  нэр дэвшихдээ “Сонгинохайрхан дүүргээс 20000 хүртэл хүнийг япон улсад ажиллах төсөлд хамруулна”, “Дүүргийн 4 өрх тутмын нэг нь сард 1500-2500 ам.долларын орлоготой болно” хачин сайхан амлалт өгч сонгогдож байсан юм. Гэвч тэрээр худлаа хэлсэн байсан. Тиймээс ч түүнийг дахиж сонгоогүй.

Тэгвэл ярьж, хийж байгаа бүхэнд нь үнэн зүйл цөөхөн байдаг тэрээр хэвлэлийн салбарыг ашигтай бизнес гэж хараад хэд хэдэн сувгийг мэдэлдээ авсан бөгөөд дээр өгүүлсэнчлэн муу техникийг нь арав дахин өндөр үнээр арилжиж, их ашиг хүртчихээд, эцсийн дүндээ хэвлэлийнхнийг золигт гаргаж чадна гэдэг бас л жижиг асуудал биш шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn

М.Мөнхжин

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (9)

  • Зочин
    Сайхан амьдралаа үрж, сайн ханиа гомдоосон бол хохь нь дээ л гэж хэлье дээ.
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин
    хогийн хувин Баясгалан хоодны гүзээ Батбаяр 2 суугаа л биз юунд нь гайхаав
    2016 оны 03 сарын 06 | Хариулах
  • зчин
    ЭНЭ СУМО БАТБАЯР НЭЭХ ИХ ЗАНТАЙ ТЭР ИХ ЗАНГАА ХАА ХАМААГҮЙ ЭНГИЙН ХҮМҮҮСД БИ МӨНГӨТЭЙ ХҮН ШҮҮ ГЭСЭН ШИГ ИХ ЗАНГАА ХАРУУЛНА. ТЭНЭГ ХҮН БАЙНАЛЭЭ. ЭНЭ ТЭНЭГ ЮМЫНИЙ МӨНГӨ ХҮМҮҮСД БИД НАРТ ЯМАР Ч ХҮРТЭЭЛГҮЙ . ЯПОНД БАРИЛДАЖ ӨДИЙ ЗЭРЭГТ АМЬДАРЧ БАЙГААДДАА БУРЛАЛАААД Л ДАРУУХАН БАЙВАЛ ДЭЭР БАЙХ.
    2016 оны 03 сарын 06 | Хариулах
  • Kk
    Kk yag tiim
    2016 оны 03 сарын 04
  • R
    Hohi n shd ter muu monkhbayasgalan gej YANHAN d zarsand bayar hurgie ter bol zugeer l YANHAN
    2016 оны 03 сарын 04 | Хариулах
  • kkk
    Yaj toosiiin bol doo iim goe huuhen.
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин
    haranhui etgeeded huurtagdaj baidag taarsan taar shuudainuud yum bish uu...
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин
    enend huurtaad baihaar huuhen mun bil uu..chiv chimeegui bolchihsoniig bodohod ovoo yum atgasan baihaa ter..er ni ene neg sonin zaluu ogt taalagddaggui ee..
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
    • Kk
      Kk yag tiim
      2016 оны 03 сарын 02
  • zochin
    munkbaysgalan ni mash undur une tulj avdag bayn yumaa
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
Сонин хачин