Н.Энхбаярын “цэргүүд” тэмцэж эхлэв
2016/02/27

МАХН-ын залуус АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс аврахаар шийджээ. Тус намын дэргэдэх  Ардчилал Шударга Ес Монголын Залуучуудын Холбооны гэх хэсэг залуус  АТГ-ын үүдэнд тайван жагсаал хийв.Тэд жагсаал хийх болсон үндэслэл шалтгааныг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Амар тайлбарлахдаа  “МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын хүмүүсийг үе шаттайгаар хоморголон барьж хорих, шалгах дарамтлах зэргээр улс төрийн хэлмэгдүүлэлт  удаа дараа явуулж байна. Одоо бол 1937 он биш. Нэг нам, нэг хүн рүү чиглэсэн зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт нь АТГ хэмээх байгууллага өөрөө улс төрийн нөлөөнд автсаныг нотлон харуулж байна. Тиймээс тус байгууллага цаашид бие даасан үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна” гэж байсан юм.

Ер нь бол МАХН-ынхан ээлж дараалан шалгуулсаар байгаад намын дотоод асуудлууд нь шийдэгдэж ч чадахгүй хэцүүхэн байгаа бололтой. Ямартаа л  санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг нь  АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор МАХН-ын санхүүгийн өрөөг битүүмжилж, лацадсанаас болж, тус нам цалин цавуугаа тавьж чадахгүй, цахилгааны төлбөрөө ч төлж чадахгүй байгаа гэх. Тиймээс ч тэдний бухимдал дээд цэгтээ хүрч, Н.Энхбаяр даргынхаа заавраар ийнхүү тэмцлээ эхлүүлээд байгаа биз ээ.

М.Мөнхжин

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    АТГ-т нөлөөлөхийг оролдож буй ГЭМТ ХЭРЭГ хийжээ
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин
    avilgatai temtsex gazar XXK zaxiral ni elbegdorj
    2016 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Зөв. Элбэгдоржийн найруулсан жүжгийг ард түмэн үзэж сонсож залхлаа. Шудараг ёс гэж байдаг үгүйг тогтоох цаг нь болсон. Нэг хүний хувийн ашиг сонирхолыг ханган биелүүлдэг АТГ хууль шүүх хүчний байгууллагыг горимонд нь оруулахгүй бол монгол улс дарангулалын улс болонмөхөх нь байна.
    2016 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Зөв. Элбэгдоржийн найруулсан жүжгийг ард түмэн үзэж сонсож залхлаа. Шудараг ёс гэж байдаг үгүйг тогтоох цаг нь болсон. Нэг хүний хувийн ашиг сонирхолыг ханган биелүүлдэг АТГ хууль шүүх хүчний байгууллагыг горимонд нь оруулахгүй бол монгол улс дарангулалын улс болонмөхөх нь байна.
    2016 оны 02 сарын 27 | Хариулах
  • irgen
    Zaluuchuudaa Enkhbayariin gar hol bolj yavahiin orond eh orniihoo toloo hurz bariad ajil hiitsgeesen n iluu ner hundtei.
    2016 оны 02 сарын 27 | Хариулах
Сонин хачин