Н.Энхбаярыг анх өмгөөлж олонд танигдсан О.Баасанхүү өдгөө түүнтэй санаа оноо нийлэхгүй байгаа зүйл дээрээ бат зогсдог болсон. Тэр ер нь бол том болсон. Арга ч үгүй биз дээ. Гишүүн хүртэл болоод явж байгаа юм чинь. Тэгвэл түүнийг сүүлийн үед Эрүүл мэнд, спортын сайд болох гэж байгаа гэх бор шувуу нисэх болсон. Харин тэр өөрөө энэ мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийхдээ “Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлэх үеэр ч Засгийн газрын кабинетад орж ажиллахгүй гэдгээ мэдэгдчихсэн. Би залуу хүн, би өөрийн гэсэн нүүртэй хүн. Тийм жижиг юмаар тоглодог юм биш... Би Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг голсондоо биш Ч.Сайханбилэг гэдэг хүний удирдаж байгаа Засгийн газарт орох ёсгүй гэж үзэж байгаа учраас. Харин намынхаа гишүүдийг тэр хэмжээнд хүртэл үнэлж байгаад би талархана. Дахиад хэлье, би хэзээ ч энэ кабинетад орохгүй.” хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна