
Бид “Их өр”-ийн үлдэгдэл 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаан Орост төлөх ёстой. Өрийн албан ёсны үлдэгдэл болох 174.2 сая ам.долларын 97 хувийг чөлөөлөх шийдвэрийг тэд гаргаснаар манай өрийн хэмжээ огцом газардсан билээ. За харин үлдэгдлээ хугацаандаа төлөхгүй бол тааруухан юм болж мэднэ гэх зүйлийг Оросууд хэлээд байсан. Тэгвэл бид одоо айх хэрэггүй болж. Учир нь Сангийн сайд Б.Болор хэлэхдээ “ОХУ-д төлөх өрийг асуудлаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан. Энэ асуудал өөрөө нэлээд эртнээс хоёрын улсын хооронд яригдсан. Энэ асуудал саяхан боссон зүйл биш. ОХУ-д төлөх өр нь 3.8 сая ам.доллар байгаа. Засгийн газар төсөв батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тийм учраас 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлэх боломжтой” гэжээ. Тэгэхээр Б.Болор үнэн хэлсэн бол Н.Энхбаярын “тэглэсэн” их өрийн үлдэгдэл ашгүй нэг энэ сард эцэслэгдэх бололтой.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна