
Уг үндэс нэг МАН, МАХН хоёр төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэхээр болжээ. Ирэх гуравдугаар сарын 1-ны өдөр болох “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавьсан гэж байгаа. Харин МАН саналыг нь хүлээж авснаар тус хоёр нам 95 жилийн ойн баяраа буюу “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэхээр болж байна. Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлын хэсгийг хоёр намаас гарган ажиллаж байгаа гэдгийг намын нөхдүүд өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгалаа. Нэгэнтээ төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэх асуудал дээр байр сууриа нэгтгэчихэж байгаа юм чинь сонгуульд эвсэж орох уу гэдэг дээр ч нийлж нягтарсан тухайгаа удалгүй дуулгаж мэдэхээр байна.
Сэтгэгдэл байхгүй байна