Л.Гүндалай хэнд ч мөнгө өгөхгүй
2016/02/25

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайгийн дуулсан  “Монголоороо байгаасай” дууны клипийг бараг нэг сая хүн үзэж, мань эр улс төрчийн хувиар гэхээсээ урлагийн зүтгэлтний хувиар од болохоо шахаад байгаа. Түүнийг дуулсан дуугаа хүмүүст хүргэхийн тулд фэйсбүүкт мөнгө төлсөн, бас сошиал орчин дахь идэвхтэнгүүдийн дунд урамшуулалтай уралдаан зарлачихаад, одоо мөнгөө өгөхгүй байгаа гэх яриа гараад буй юм. Тэгвэл тэрбээр өөр зүйлийг өгүүлсэн байна. Хүмүүс түүний клипэнд гардаг нум, сум харваж байгаа хэсгийг тасдаад элдэв, янзын эвлүүлэг хийгээд, тэр ажлынхаа хөлсийг түүнээс авах гэтэл өгөхгүй байна гээд байгаа юм. Харин тэр хэлэхдээ “Анхнаасаа хүмүүс сонирхолоороо хийсэн. Би харваад л, Солонгосын жүжигчид унаад л. Хүмүүс өөрсдөө тийм юм хийгээд байгаа юм. Гэтэл нэг нөхөр нь урамшуулна гээд хэлчихсэн юм шиг байна лээ. Хүмүүс над руу утасдаж асуусан. Би ямар ч уралдаан зарлаагүй. Би юуг ч шалгаруулахгүй, хэнд ч мөнгө төлөхгүй. Олон жил миний нэрээр аккаунт ажиллуулж байгаа хүмүүс бий.” гэсэн байна.

М.Мөнхжин  

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Medrel muutai tsaraitai, gajig amitan.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
Сонин хачин