“Женко”-гийн хүн эрх чөлөөтэй болсны нууц!
2016/02/25

Өөрийгөө “Женко”-гийн хүн гэдгийг бахархалтайгаар зарласан нэгэн бол Б.Батзаяа. Тэр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга гэхчлэн том албан тушаалуудад дандаа Х.Баттулга даргынхаа сэдэл санаачлагаар суусан гэдгээ өөрөө л хэлсэн. Тиймээс ч өдгөө холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийнх жинхэнэ эзэн нь Х.Баттулга ах нь  биз харагсад олон байгаа юм. Харин Х.Баттулгын тухайд манай Б.Батзаяа зарчимтай хүн хэмээн тун төлөв хариултыг өгч суугаа. Гэхдээ тэрбээр Б.Батзаяаг баривчлагдангуут одоо намайг ч шалгах биз гэсэн нь биеллээ олсоон. Ямартай ч Б.Батзаяа одоо бол батлан даалтаар гарчихсан, нар сар одыг харсан шигээ яваа. Тэгэхээр хувь заяаны зураглалыг цаашид хэрхэхийгээ Х.Баттулга ахтайгаа сайтар ярилцаж байгаа ч биз. Мэдээж тэр улс төр ямар бохир заваан болохыг, тэнд том эрх ашиг л дээгүүр гишгэдэг гэдгийг сайн мэддэг болсон хүний хувьд айдас бага байгаа болов уу. Түүнийг хорьж шалгасан яг тэр үед нэгэн мэдээлэл анхаарал татаж байсан билээ.

Юу гэхээр М.Зоригт Зам тээврийн яаманд сайдаар очоод экс сайд А.Гансүхийн багийг бүрэн бүрэлдхүүнээр нь дуудаж байгаагийн эхэнд  Б.Батзаяаг дахин Төрийн нарийн бичгийн даргаар суулгах гэж байна гэх мэдээлэл байсан юм. Тэгсэн харин удалгүй Б.Батзаяа ч хоригдсон. Түүнийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилж хорьсон юм. Тэгээд түүнд Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161'1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж  байгаа юм. Түүнд холбогдох хэрэгт Х.Баттулга,  А.Гансүх нарыг сэжигтнээр татаж шалгаж буй. Ер нь бол тэднийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр ЭЦГ-аас шалгаж эхэлсэн ч, өдгөө АТГ-руу шилжүүлээд байгаа нь, цаагуураа улс төрийн тохироо хийгдээд байна уу гэж харахад бас хүргээд байгаа. Хэдийгээр прокурорын байгууллагаас хэргийг хянаж үзээд АТГ-ын харьяалал руу шилжүүлсэн ч, ард нь нөлөөлөл тохироо байж болох.

Ямартай ч Н.Батзаяатай холбогдох хэргийн эрэн сурвалжлах ажиллагаа олон улсад үргэлжилж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгч байгаа.  Нэр бүхий хүмүүс эх орондоо ирж тодорхой мэдээлэл өгнө хэмээн мэдээлж байсан боловч өнөөг хүртэл чимээгүй байгаа гэх. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа хуулийн дагуу олон улсын хэмжээнд үргэлжилж байгаа юм гэсэн.  Энэ хэрэгт холбогдуулан интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ хуулийн байгууллагынхан руу холбогдож, хэргээ хүлээхээ мэдэгдсэн гэх мэдээлэл цацагдаад байсан. Тэрбээр хуулийн байгууллагын эх сурвалж руу өөрийн биеэр холбогдож “ “Би хэргээ хүлээе. Хамгийн гол нь Улаанбаатар хотод байгаа миний болон ойр дотныхны минь нэр дээр байгаа хөрөнгийг битгий битүүмжлээч” гэх утгатай зүйлийг ярьсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч байв.

Б.Батзаяа нарыг хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэж анх эх сурвалж мэдээлж байсан билээ. Мөн түүнийг   Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон асуудалтай холбон шалгаж байгаа гэж буй. Уг нь энэ төмөр замыг 2016 онд ашиглалтад оруулснаар манай улс 2018 онд коксжсон нүүрсний экспортын хэмжээг 30 сая тн-д хүргэхээр төлөвлөж байв. Ухаахудаг- Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан боловч эрхийг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “Монголын төмөр зам” ТӨХК-д авч өгсөн юм. Ингээд тус компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C&T” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулах болжээ. Одоо энэ замын газар шорооны ажил л 80 хувьтай байгаа гэлцдэг. Тэрчлэн  “Чингис” бондоос гаргасан 200 сая долларыг Х.Баттулга нар залгилаа гэгдэж байгаа юм.

Нэг зүйл анхаарал татдаг нь Б.Батзаяаг баривчлагдсаны маргааш Тавантолгойн гэрээний төсөл гэх 40 гишүүний гарын үсэг бүхий төслийг Засгийн газарт өргөн барих мэдээлж байсан Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар таг дуугай болсон билээ. Түүнчлэн Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхийг хэлэлцсэн  чуулганы хуралдаан дээр Х.Баттулга тун төлөв загнасан. Ерөнхий сайдыг авч  үлдсэн хүмүүсийн нэг нь тэр байсаан. Тэгээд яасан гэхээр дараахан нь Б.Батзаяа батлан даалтаар гарсныг бүгд л мэдэж байгаа байх. Энэ болгоны ард тохироо явж байж болох.

Төгсгөлд нь  Б.Батзаяагийн талаар товч өгүүлэхэд, тэр бол биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. 2011 оны эхээр “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК-ийн захирлаар гэнэт томилогдож, олны анхааралд орж ирсэн. Тэгэхэд нь  “Женко”  Х.Баттулга өөрийнхөө бие хамгаалагчийг дэндүү томрууллаа гэх шүүмж дагаж байв. Б.Батзаяа Цагдаагийн тусгай тасагт ажиллаж байгаад, 1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг Олон улсын холбоонд элсэж, бүх шатны сургалтуудыг нь дүүргээд, олон улсын сургагч багш болсон, 2000 онд гэрээт харуулын компани байгуулж, “Женко” болон түүний охин компаниудын хамгаалалтыг хариуцах байсан нэгэн юм. Тэгэхээр түүний карьер дэндүү өсөлттэй явж өдийг хүрсэн нэгэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз ээ.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (18)

  • ГЭРЭЭ
    ЭД НАР БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН СОНГУУЛЬД ХЭНИЙГ Ч БҮҮ ДЭМЖ АРД ИРГЭДЭЭРЭЭ ТОГЛОСОН ТӨР ХООСОН ЦААС ЯВУУЛ ХАМТЫН ТЭТГЭВЭРТ ХОРИОС ДООГҮЙ ХУВЬ ӨГНӨ ГЭЖ БАГА МӨНГӨӨР БИДНИЙГ ДОРОМЖИЛСОН ТӨР ШҮҮ ДЭЭ.ӨӨРСДӨӨ БОЛОХООР ИДЭЖ ШАМШИГДУУЛАХДАА САЙН ТӨРИЙН МЭДЛИЙГ БҮГДИЙГ ХУВЬЧЛАХ САНААЧЛАГА ГАРГАЖ БАЙНА.ЭХ ОРОН УСТГАХ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА
    2016 оны 02 сарын 28 | Хариулах
  • Gaihshiral
    Battulga Axmadiin Baasan abgaid bair ogch sanxuujilt ogch nogoo abgain n xudal xuurmar zuil ix xiideg gesen Battulga Baasan 2 2-ulaa ex oron namaas ugshiltai yum bilee tegeed ardchilal shudarga es xunii erx gej xudal xutsatsgaagaad bugd jujiglesen luibarchid Battulgiig oboo xun yumuu gesen xelex yg unendee algaa xarin Baasan abgai bol shuur unasan shulam l gesen ug yun n ix xurald ner debshix
    2016 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Estoi unen heljee
    2016 оны 02 сарын 27
  • 5
    Yag unen
    2016 оны 02 сарын 26
  • Зочин
    Баттулга зүгээр л нэг луйварчин гэдгээ харууллаа
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Estoi unen heljee
      2016 оны 02 сарын 26
  • Zangiatai hulgaichid
    Ene luivarchin hulgaichdaas bolj ediin zasag uneheer suirch bgaa. Naanaa eh oronch tsarailj jujiglene tsaanaa eh ornoo hudaldahad belen bodol bolovsroltoi humuus bdag. Haana yaj mungu ugaah ve gedgeeree l garshsan garuud duusgaj bna. Baisan yumnuudiig huraaj avan ulsiinhaa uriig tul. Hairt eh orondoo yu buteev. Turiin oligtoi bolgoniig ni tuuj uurtuu avsan biz dee. Tsadaj hanahgyi yumnuud bugdiig ni chireed burhand avliga uguh u?
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Тохироо хийж луйвар хийдэг эдгээр луйварчдыг дахиад сонгохоо л байчихладаа.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • unen
    hunii sursan surguuli bolovsroliig buren guitsed bich! minii medehiin udirdahuin magistr hiisen ,doktorant hun ym blee... toriin har mashinii ogoosh bolj bga ni hend ch oilgomjtoi!!!
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Nuhurlulduu unen ch baigaad chini bayar hurgey. Shiileg shig l onigoond orchov.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Nuhurlulduu unen ch baigaad chini bayar hurgey. Shiileg shig l onigoond orchov.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Nuhurlulduu unen ch baigaad chini bayar hurgey. Shiileg shig l onigoond orchov.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • chu
    harah caraini oorin bodol uhaahgui huni tushaal bieluulej goloo zogooj amia teegch nohor bna da
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин
    M.Zorigt erhem jurmiin nohdoo or yndegyi gytgej daraa niuuclal gyij shivshigee delgej baigaag hyn canar geh yy?pornocin Zorigt ene toriin nyyr caraig haruulj bainaa.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Төрийн албан хаагчид тавих шаардлага шалгуур гэж байна уу, төрийн албан хаагчийн шалгалт өгч байсан уу, Улсын ажил хэн дуртай арга зальтай мөнгөтэй хүний үнэлэмжээр унаад байх уу,
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Жинхэнэ хятадын хурлийз шүү дээ.Анхны ерөнхийлөгч П.Очирбат хятад хойд эцэгтэй.Харин тэр хойд эцгээс нь төрсөн дүүгийнх нь хүүхэд нь энэ Б.Батзаяа.Баасандорж гэж эцэг нь Амин-Уртын Бөхөөн гэж хужаагийн хүүхэд.Харваас хятад царайтай хүн шүү.Баттулга хятад хүнийг үздэггүйгээ гайхдаг.Харин баруун гар нь хятадын хурлийз.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
    • 5
      Yag unen
      2016 оны 02 сарын 25
  • Haha
    Tsarai muutai, harvaas bolovsrol medleg numgen hunii tsarai turh .
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Айхтар
    Биеийн тамирийн багш, бие хамгаалагч байсан хүн Монголын төмөр замын салбарыг удирдаад, Намынхаа санхүүжилтийг биш Ахынхаа санхүүжилтийг хийж байсан юм биш үү?
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • ERKA
    BATTULGCH BAI ODJARGALCH BAI ED NAR NEEH ORONCH TSARAI GARGAAD ARDNA ZOBHON OOROSDOO BAYJAH GEJ HOORONDOO TEMTSEED BNA UNEHEER EH ORONCHID UM BOL ENGIIN ARDAA NEG HARAACH YMAR AMIDARCH BAIGAAG IH GADAAD ORNOOR TURSHLGA SUDLNA GEED YBDAG ULSUUD 3 SAY IREGNEE OLIGTOI ABAAD YBCHHAACH EH ORNIIHOO BAYLGIIG ADIL TEGSH HUBAAJ HURTEH BAITAL ZOBHON HEDHEN HUN HULGAI HIIH GEED BAIH UM
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
Сонин хачин