Ар Монголын алдарт дуучид бөхчүүд энэ сонгуульд бараг бүгдээрээ нэр дэвшиж мэдэхээр л, нэг тийм ширүүхэн орчинд л өрсөлдөөн болох юмдаг уу даа. Аварга бөх, секси имижтэй дуучин хүүхэн гээд лав л энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт нэлээд уйдахааргүй өнгө төрхтэй гарах янзтай байгаа. За энэ сошиалын трэнд болсон сэдвээс түр хөндийрөөд өөр нэг зүйлийг цухас өгүүлье. Дархан-Уул аймагт хэн хэн нэр дэвших прогнозтой байгааг харъя. Тус аймаг хоёр мандаттай.

Тэгвэл АН-аас тус аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дэд дарга Г.Гантулга нар нэр дэвшинэ гэгдэж байгаа бол МАН-аас ГЕГ-ын дарга асан Б.Цэнгэл, ТЕГ-ын дарга асан Б.Баттөмөр, тус аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Жавхлан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн засаг дарга асан С.Насанбат нарыг нэр дэвшихээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл бий.

За харин МАХН-ын тухайд элсэж ороод удаагүй байгаа Ж.Сүхбаатар болон БСШУ-ы дэд сайд Б.Тулгыг хүч үзнэ гэх мэдээлэл байгаа юм. Бие даагчдын тухайд С.Ганбаатар нэгэнтээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа учраас гишүүний суудалд дахин хүч үзэх эсэх нь тодорхойгүй байгаа. Түүнчлэн тус тойрогт бие даан нэр дэвшихээр яригдаж байгаа нэг шинэ хүн бол “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөр юм.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)