Сошиал ертөнцөөс хамгийн хол гишүүн Д.Арвин нэг л нартай өдөр өөрийн мэдэлгүйгээр фэйсбүүк болон твиттерт нэгдээд орчихжээ. Уг нь өөрөө бусад гишүүдийг сошиалд хамаг цагаа зориулаад, хууль батлах ажлаасаа хол суугаад байгаад асар шүүмжлэлтэй ханддаг тул, өөрийнх нь нэртэй хаяг гараад ирснийг дуулаад асар ихээр бухимдсан гэнэ. Гол нь тэр хуурамч хаягнаас нь янз бүрийн мэдээлэл цацаж улс амьтны тархийг эргүүлээд байгаа учраас Д.Арвин гишүүн өөрт нь фэйсбүүк, твиттер хаяг байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдээд байна.

Тэр нэлээд ууртай яваа аж. Арга ч үгүй биз. Сошиалаар газар авсан сэдвүүд улс амьтанд онцгой гойд хүрдэг болсон хойно. Өөрийнх нь нэр бүрийг барьж байгаа этгээдүүдийн балагт үйлдлээс болоод дахин УИХ-д гарч ирж чадахаа байчих вий гэх айдас бас байгаа ч биз. Тиймээс ч тэрбээр өөрийнх нь нэрээр хуурамч хаяг нээн худал мэдээ, мэдээлэл цацаж байгаа этгээдийг илрүүлж, хуулийн дагуу зохих хариуцлага тооцох тухай хүсэлтийг холбогдох дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Кибер аюулгүй байдлын газарт гаргажээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна