Сонгуульд нэр дэвшихээс өмнөх чухал алхам бол намаасаа гарч ирэх асуудал. Ер нь бол намдаа ахиухан мөнгө өгч чадсан нь, том дарга нарынхаа ар өврөөр гүйсэн шиг гүйж чадсан нь нэр дэвшигчийн батлах өвөртлөөд, дараа дараагийн чухаг юмаа боддог. Тэгвэл энэ жилийн сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшигчид хэн хэн байх тухай прогнозыг харахад АН-аас УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх дэвших нь тодорхой болоод байгаа. Мөн тус аймгийн засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга Г.Ганбаатар нар нэр дэвших талаар яригдаж байна.

За харин МАН-аас “Сод Монгол”-ын Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Уяачдын холбооны тэргүүн Б.Дэлгэрсайхан нар нэр дэвших гэнэ. Харин МАХН-аас тус намын хэвлэл, мэдээллийн албаны Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Чимидсүрэн, МХЕГ-ын үүрэг гүйцэтгэгч Д.Шаравдорж нар нэр дэвшиж магадгүй байгаа аж.
Сэтгэгдэл (1)