Гишүүн асангуудын нэг Х.Бадамсүрэн энэ жилийн сонгуулиар ч даагаа нэхэхээр зэхэхээр байгаа аж. Арванхоёр оны сонгуулиар Өмнөговьдоо нэр дэвшээд гарч ирээгүй тэрээр энэ удаа ямар арга тактиктай байгаа нь мэдээж сонин. Уг нь түүнд эрх мэдэл байгаагүй биш байсан. Гишүүн ч явлаа, за тэгээд “Монросцветмет” нэгдлийг ч удирдаж явлаа. Гэхдээ эрх мэдэлтэй байх хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил гэхээсээ албан тушаалаа ашиглан асуудал дэгдээсэн тухай мэдээллүүд нь олонтаа байж ирсэн. Тухайлбал, “Монросцветмет”-ийн хөрөнгөөр хувьдаа барилга угсралтын компани байгуулж завшснаас эхлээд жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс байж боломгүй доогуур үнээр хийж, 300 мянган долларын хахууль авч байсан, “Шижир алт ХХК”-тай хамтран гаалийн татвараас санаатайгаар зайлсхийж улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гэхчлэн асуудлууд бий.
Гэсэн ч тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр прокурорын шатанд хэргийг хаасан, Өршөөлийн хуульд хамрагдаад чимээгүй өнгөрсөн гэх мэт мэдээллүүд байдаг ч, энэ талаар өөрөө болон хууль хяналтынхан хэлж ярьж байсан удаагүй юм. Мөн тэрээр “Монросцветмет” нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байсан М.Ариунбаярын үйлдсэн хэргийн хамсаатнаар татагдсан байдаг. Тодруулбал, М.Ариунбаяр 2009, 2010 онд Авлигатай тэмцэх газарт улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайг “Нөөцгүй” гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, авч үлдээд Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэргээр шалгагдахад Х.Бадамсүрэн бас татагдаж мэдүүлэг өгч байсан байдаг. Тэгэхээр энэ мэтээр тоочоод байвал чамгүй асуудалтай Х.Бадамсүрэн энэ жил дахиад л үзээд алдах нь ээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (2)