Арванхоёр онд АН-ын гишүүн болж байсан Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат энэ жил УИХ-д гарах зорилго өвөртлөөд байгаа нь тодорхой болж байх шиг байна. Учир нь түүнийг АН-ын гишүүнчлэлээсээ татгалзсаныг гэрчлэх баримтууд гараад эхэллээ.

Түүний ойрын хүмүүсийн хэлж буйгаар бол А.Сүхбат бие дааж нэр дэвших гэж байгаа аж. За харин яг хаанаас вэ гэдэг дээр гурван ч хувилбар байгаа гэнэ. Тодруулбал, Дархан-Уул, Төв аймаг юм уу, нийслэлд өөрийгөө нэр дэвшүүлэх сонголтоо удахгүй хийх бололтой.

Уг нь түүнийг АН-д Х.Баттулгаар хөтлүүлэн орсных МоАХ-ын фракцад харьяалагдаж байгаа гэх мэдээлэл байсан. За мөн нэгэн цагт МоАХ-ыг удирдаж явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тун ойрхон байгаа гэх ч бор шувуу нисээд л байсан. Тэрчлэн АН-д 2016 оны сонгуулиар Төв аймгаас маргаангүй нэг суудал авчрах хүн гэгдэж байсан юм. Тэгвэл тэр энэ жил АН-тай, АН-гүй нэр дэвшээд гараад ирнэ гэж бодож байгаа бололтой.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (7)