
Спикер З.Энхболд гэж өөрийн халдашгүй орон зайдаа хачин итгэлтэй нэг хүн бий. Ямартаа л бусад гишүүд нь түүнд дээрэлхүүлж байна гэхчлэн хэлж ярих болсон. Тэгвэл тэрээр “Ерөнхий сайдыг огцруулдаг шиг намайг огцруулна гэж байхгүй. Би угаасаа ийм ааштай хүн. Ааш зангаа өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Цагтаа ирдэггүй хүмүүстэй хариуцлага ярихаар урдаас өрвөлзөөд байх юм.” хэмээн хариуг нь өгч байна. За харин АН энэ сонгуулиар МАХН-ыг гуйж байгаа гэсэн бор шувууны хариу болгож хэлэхдээ “АН 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй. Эвсэх ч үгүй. Харин УИХ-д суудалтай жижиг намууд манай намд нэгдэж болно. МАХН-д нэгдэх урилга явуулаагүй. Нэгдэх ч үгүй. Бид дангаараа олонхи болох зорилго тавьж ажиллаж байна. Бид 76 мянган айлыг орон сууцанд оруулмаар байна, 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна гэх мэтээр хийх ажил зөндөө байна.” хэмээн том дуугарсан байна шүү.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)