Д.Пүрэвдаваа гэж хэн бэ?
2016/02/19

Сонгууль дөхөхөөр бие биенээ хараар будаж, хүний адаг, хогийн шаар мэт болгож нийгэмд харагдуулах гэдэг хэт бохир арга барил манайд бий. Эрх мэдэл, албан тушаал үнэтэй л байдаг юм байгаа биз. Гэхдээ тэрэнд хүрэхийн төлөө хүний мөн чанараа хөсөр хаяж, ухаанаа алдтал улайрна гэдэг байж боломгүй. Тэгэх зуураа бусдын нэр төр, амьдралыг хөл дороо гишгэж дэвсэлж яавч болохгүй баймаар. Харамсалтай нь манай тухайд тэр нь энгийн зүйл мэт болсон харагдана. Тухайлбал,  Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой сүүлийн үед гараад байгаа мэдээллүүдээс харахад ард нь тийм бохир улс төр нуугдаж байна гэж харагсад олон байгаа юм.

Тэрчлэн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ажилчид  мэдээлэл хийхдээ Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулсан гэгдээд байгаа Н.Эрдэнэ гэж хүний талаар анхаарал татсан зүйлийг хэлж яриад байна. Тэд Н.Эрдэнийн  ярилцлаганд ажилчдын эрх ашиг хөндөгдсөн учраас хэвлэлийнхэнд хандаж байгаа гэж байсан. Засаг даргынхаа зэрлэг бүдүүлгийг гайхаад байгаа Н.Эрдэнэ нь тус төвийн даргын албан тушаалыг хашиж байсан ч, ажилчидтайгаа зүй бусаар харьцдаг,  утсаар дарамталдаг, ажлаас халдаг, сахилгын шийтгэл ноогдуулдаг байсан гэх зүйлийг тэд ярьсан байгаа. Түүгээр барахгүй  Н.Эрдэнийн ажилчидтайгаа яаж харьцдаг, хурал хэрхэн хийдэг болохын бодит баримт болсон  бүх бичлэг ажилчдад байгаа гэж хэлцгээсэн юм. Тиймээс ч Н.Эрдэнийн зүй бус үйлдлүүдийг таслах зогсоох, асуудлыг  шийдүүлэх зорилгоор дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад  хүсэлт гаргахад  "Удирдлагатайгаа зохицож ажил" гэсэн үүрэг өгсөн байдаг гэж байв.

Тэд Засаг даргынхаа өгсөн үүргийн дагуу зохицож ажиллах гээд үзэцгээсэн ч, Н.Эрдэнэ  ёс зүйгүй үг, үйлдлээ удаа дараа давтаад байсан учраас нийслэлийн удирдлагуудад хэдэнтээ мэдэгдэж байж албан тушаалыг нь бууруулсан гэнэ. Нэг ёсондоо Н.Эрдэнэ гэдэг хүний тухайд өөрөө хариуцлагагүй үйлдэл олон гаргаснаасаа болж ажлаасаа буучихаад хамаг бурууг нь засаг дарга руугаа шидээд байгаа гэсэн зүйлийг тэд хэлцгээж байгаа юм.  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн хэлэхдээ  "Н.Эрдэнэ Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа төрийн ажлыг хэвийн явуулах боломжгүй байсан. Албан тушаалыг бууруулсны дараа Төв аймаг руу тамгаа авч зугтсан. Тамга авч явснаас болж ажил хэвийн үргэлжлэх боломж алдагдаж эхэлсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан. Н.Эрдэнийг зодуулсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Өдөр болгон ажилдаа ирдэг ч ил харагдах шарх сорви байхгүй байсан.”  гэж ярьж байгаа.  Тэгэхээр Д.Пүрэвдаваад зодуулсан гээд байгаа Н.Эрдэнэ хэрэв худлаа ярьсан бол хуулийн хариуцлага хүлээх учиртай л болж таарч байна.

Уг нь Д.Пүрэвдаваагийн тухайд хийж бүтээхийг хүссэн их эрмэлзлэлтэй, хийе гэснээ хамтын хүчээр хийдэг нэгэн  гэдгийг мэдэх хүмүүс нь хэлдэг. Түүний удирдаж байгаа Баянзүрх дүүрэг одоогоос 51 жилийн тэртээ буюу 1965 онд Найрамдалын район нэртэйгээр байгуулагдаж байсан байдаг. Өдгөө 308 мянга гаруй хүн ам, 86 мянган өрхтэй нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болон өргөжин тэлээд байгаа Баянзүрх дүүргийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой өнгөрсөн онд болоход хийж хэрэгжүүлсэн ажил олон байсан билээ. Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлэхдээ  “Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг дээдэлж, дүүргийнхээ амин чухал асуудлуудыг баянзүрхчүүдийнхээ идэвхи оролцоотойгоор шийдвэрлэдэг болсон. Бид хурдны замтай, санаачлан хийсэн бүтээн байгуулалттай, өвөрмөц түүхтэй, өв соёлтой, найрсаг, эв нэгдлийн бэлгэдэл болсон шинэ Баянзүрхийг цогцлоон байгуулж, хойч үедээ ам бардмаар хүлээлгэн өгөх болно.

Өнгөрсөн хагас зууны түүхээ эргэн харж, дахин нэг хагас зууны шинэхэн хуудсыг бид нээх гэж байна. Энэхүү шинэ хуудсыг шижигнэсэн ололт амжилтаар эхлүүлж байгаадаа баяртай байна. Хамтдаа хөгжсөн 50 жилд хот доторх хот болон өсөн тэлж, өргөжиж байгаа Баянзүрх дүүргийнхээ хөгжил дэвшилд хамтдаа хувь нэмрээ оруулж, хамтдаа хөгжицгөөе” гэж байсан юм. Дашрамд онцлоход, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүхт 50 жилийн ойгоо угтан аялал зугаалгын “Дарь-Эх” цогцолборыг санаачлан бий болгож, “Баянзүрх хайрхан”-ыг тохижуулсан зэрэг олон бүтээн байгуулалтын ажлыг хийсэн юм. Өөрөөр хэлбэл, “Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, гадаад, дотоодын жуулчид Баянзүрх дүүрэгт аюулгүй зорчих нөхцөл, алжаал тайлах тав тухтай орчныг бүрдүүлснийг нь онцлох хэрэгтэй л дээ.

Мөн энэ дашрамд өгүүлэхэд,  2014 онд Дэлхийн багш нарын 20 дахь өдөр, Монголын багш нарын 48 дахь өдрийн баяраар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Боловсролд ээлтэй Засаг дарга” өргөмжлөлөөр шагнагдаж байлаа. Түүнийг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын санаачилсан “Боловсролд хөрөнгө оруулья” уриалгат ажлын хүрээнд тус салбарын чанарын шинэчлэлийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдийн бие даасан бүтээлч үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, багш, хүүхэд бүрийг хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажилласан бүтээлч ажлыг нь үнэлж, ийнхүү Боловсролд ээлтэй Засаг даргаар тодруулж байгаагаа Нийслэлийн Боловсролын дарга тухайн үед хэлж байсныг тодотгоход гэмгүй болов уу.

Ер нь Д.Пүрэвдаваагийн тухайд асуудлыг ужигруулаад байх бус цаг хугацаанд нь шийдэл гарцыг нь олоод хийгээд явахыг чухалчилдаг нэгэн гэдгийг нь мэдэх хүмүүс нь хэлдэг. Ямартаа л нэг хэсэг түүнийг гурван орлогчтой  боллоо, төсвийн мөнгөнд үрэлгэн хандлаа гэх шүүмжлэл  дагахад тэрээр “Орлогч дарга нар маань сайн ажиллах ёстой. Болдогсон бол надад найман орлогч дарга хэрэгтэй байна. Нээрээ шүү. Тэгж байж бид энэ олон эзэнгүй ажлыг хүмүүст хариуцуулж иргэд таатай амьдрана биз дээ.”  хэмээж байсан. Үнэндээ бол манайд жинхэнэ эздэд нь хариуцуулаад хийлгэх учиртай ажлууд байхгүй биш олон байгаа гэдгийг тэр олж харж чадсан нэгэн юм.

Төгсгөлд нь, Д.Пүрэвдавааг тодотгон танилцуулахад, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн дараа  анхдугаар хуралдаанаа хийж,   дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан түүнийг  Баянзүрх дүүргийн Засаг даргаар  томилох тогтоолыг гаргаж байв. Дүүргийн ИТХ-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Захирамж гарган  Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилсон юм.

Д.Пүрэвдаваа нь 1978 онд төрсөн.  1986-1996 он Нийслэлийн тэргүүний 1-р дунд сургуульд суралцан төгсөж, 1998-2002 он Монгол Бизнес Дээд Сургуулийг Эдийн засгаар мэргэшсэн  Бизнесийн Удирдлагын Баклаварын зэрэгтэй төгсөж, 2005-2007 он Удирдлагын Академийн Нийгмийн Удирдлагын Сургуулийг дүүргэжээ. Тэрээр, 2000-2003 онд “Интернэт Хаус” ХХК-д менежер, 2003-2007 онд “ Юу Би Нэт” ХХК-д гүйцэтгэх захирал, 2001-2007 онд “Гарьд Тур” ХХК –д  “Peking Express” реалити шоуны суурин продюсер, 2007-2008 онд “ Петровис”ХХК-д менежер, 2009-2012 онд “ЦЭНАН” ХХК гүйцэтгэх захирал, 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан юм.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (17)

  • Эээ
    Новш
    2018 оны 06 сарын 02
  • Demjij bna
    Purevdavaa bol sain udirsagch medlegtei zaluu. Sain meddegiin huvid huniig tegj zodoh hun bish. HUn sarvalzaad dairaad baihara hun bas gar huluus ni barinaa daa. Tegehgui tsohiuaad zogsood bh uu. Ter Erdene geech tim surhii bsn bol asuudlaa zarchmiin dagi shiidej boditoi barimttai zuil hiih heregtei shd. Tegehgui galzuu yum shig hun ruu dairaad . Tghr ter emegtei yamar ch daruulga bhgi udirduulah yos bhgui hun bna. Halagdaj hasagdaj bdg horvoo shd. Ajlaa hiij chadahgui tgd hov huusun huuhnuudiin hiideg ajil. Ter tuviig sergeeh ajil siine yum uu hun aashtai ch ajlaa hiigeed bval hen ch oroldohgui shd
    2016 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Монголын улт төр, удирдах байгууллагуудад нэг иймэрхүү нөхөдүүд л алба хаах болж дээ.Ичэх, нэрлхэх, нэр хүндийн асуудал монгол удирдах ажилтан хүний шинж огт биш болсон нь туйлын харамсалтай!
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • Ичээсэй
    Яаж ч бодсон жирэмсэн эмэгтэй хүнд гар хүрдэг хүн байх уу. Сэтгэцийн өвчтэй л биш бол .Энэ тэнэг Пүрэвдаваа би хэзээч эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй гээд байгаа юм даа.Чи эрэгнээс гараагүй ээжээс төрсөн бол яаж гар хүрэх юм .Чамд ямар эрх байгаа юм. Ичээсэй эх хүнтэй маргалдаад байж байдаг. Чамайг салга үүлтэй чинь бэлтрэг энхболдтой чинь гомо сайханбалагтай чинь бурхан цээрлүүлнэ ээ
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
  • Би мэднэ
    Энд Пүрэвдавааг мэднэ гээд байгаа нөхөр чи мэдээгүйл байна ш тээ. Хэвлэлийн бага хурал дээр тэр эмэгтэй намайг ,төрийн албанд ажиллаж байгаагүй гэсэн гээд ,миний түүх намтараас уншина биз гээд томроод байсан чинь төрийн албаны тушлага юуч байхгүй л нөхөр байна ш тээ. Хэдэн татан буугдсан компанид л ажилласан ухаантай юм байна. Үүнийгээ ичих ч үгүйл хэлж байсан. Тэгэхээр энэ бол луйварчин,салга цагаан толгойт Батүүлийн бууны нохой байж таарлаа.Ийм нуснуудыг төрийн албанд томилж байдаг АН ын гөлөгнүүд 2016 онд бүр мөсөн тонилноо та нар
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
    • Эээ
      Новш
      2016 оны 02 сарын 21
  • Зочин
    Эрийн сүгээ монголчууд тэнэг биш
    2016 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин
    ene zaluug medehgui ch ter ichih nuurgui uuriiguu doosh ni hiigeed baigaa huuhen iltedd ner hunded ni handaj songuuliin shou hiij baigaa ni todorhoi bn.
    2016 оны 02 сарын 20 | Хариулах
  • Zochin
    ankh irehdee Batzorigiin hereglej bsan buh yumiig garga razetkiig ni ch soli geed bidnii tatvariin munguur soliulj bsan hun shuu dee yamar olig bh vee kkkk
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин
    bitii anduur. teriig chn Batzorig n bariulsan shte.
    2016 оны 02 сарын 19
  • зочин
    хэхэхэхэхэ худалдагдсан сэтгүүл зүйд цензур гэж байдаггүй л дээ. Пүрэвдавааг бол танина. Тэр эмэгтэй хүнд гар хүрэх хүн биш, алцайсан хар г ичи й нар л шуламсын ажлаа хийж байгаа байх даа.
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин
    iim hini musgui archaagui umnuud heden tugrug hahuuld ugch bj l garaa biz
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин
    ym uzeegui ymnuud neg muu hargan dargiin seter zuuheere l ih ym boloh ym aa dandaa iim bh ym shig hun chanargui ar4chaagui novshnuudiig zaiuulbal taarna
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Mmbn
    Eyreg PR.-aa hiij eheljee. Zahilgatai bichelt bgaa ni shu haragdaj bn shdee.
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Франц
    Яаж яваад энэ мэт золбин амьтад дүүргийн засаг дарга болдог байнаа.
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин
    ard tvmnii tolgoi deer nulimdag hvn dahij songogdoh herggvi
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Ene odoo tegeed yu hiisiin nohoitoi hushuu baria bizdee
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
    • Зочин
      bitii anduur. teriig chn Batzorig n bariulsan shte.
      2016 оны 02 сарын 19
  • Зочин
    Ugaasaa songuuliin show sh dee
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
Сонин хачин