
“Оюутолгой” төслийг гацаах нь хэнд ч ашиггүй гэж хэлсэн Ерөнхий сайдыг Монголд ямар ч ашиггүй гэрээг Дубайд үзэглээд ирсэн гэж үзэгсэд бий. Тэрчлэн сар шинийн өмнө засгийн тэргүүнийг огцруулах асуудал гол сэдэв байсан. Тэгвэл эл асуудлаар “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд байр сууриа илэрхийлэхдээ “Монгол төрийн дээд байгууллага нь Дубайд зурсан муу гэрээ гэдэг үндэслэлээр зогсоож байгаа юм чинь сонгуулийн дараа гарч ирсэн хүмүүс гэрээнээс ухрах, өөрчлөх засна гэх юм бол нэг зүйлдээ тууштай явж чаддаггүй гэдэг шалтгаанаар улсын нэр хүнд бүх салбарт унана. Цаашид ямар улстай түншлэх вэ гэдэг нь асуудалтай болж ирнэ. Хөрөнгө оруулагч ийм нөхцөл байдал дахин дахин давтагдаад ирэх юм бол айна шүү дээ. Шинэ Засгийн газар бүрдтэл хамаг юм аа зогсоочихоод, сууж байх нь хэнд ашигтай юм. Хэн ч хожихгүй. Харин ч монголчууд өөрсдөө хамгийн их хохирно. Цагаан сарын өмнө УИХ-ын гишүүд зөв шийдвэр гаргасан. Засгийн газраа авч үлдсэн. Цаашид улстөржилт өрнөх юм бол бид бүхий л боломжоороо төслөө хамгаална” хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна