Н.Хүрэлсүх эрх чөлөөтэй алхаж явна
2016/02/18

Дөрвөн уулын дундаа чихцэлдэн амьдарч буй Улаанбаатарчуудын хоолойд тулсан асуудлууд цөөнгүй байдгийн эхэнд яах аргагүй өмхий хар утаа орно. Тиймээс ч сүүлийн жилүүдэд засаг төрд цойлон гарч ирж байгаа нөхдүүдийг олигтойхон бодлого, шийдвэр гаргаад утаа униараас салгаад өгчихөөсэй билээ гэсэн найдлагыг тээж ирсэн нь бидэн дунд олон. Гэвч эрх баригчид утаа, агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр хэдэн арваар зогсохгүй тэрбумыг хувь эрх ашгийнхаа үүднээс шамшигдуулчихаад байгаа шүү дээ.

Тэгвэл тэдгээр этгээдүүдийн нэг болох “Цэвэр агаар” сангийн захирал асан Н.Хүрэлсүх шоронгоос суллагдаж эрх чөлөөтэй болжээ. Сангийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт ял шийтгүүлсэн тэрбээр сангийнхаа  ерөнхий нягтлан бодогч М.Хулангийн хамтаар Өршөөлийн хуульд хамрагдан суллагджээ.

 Н.Хүрэлсүхэд төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учруулсан, хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан  гэх үндэслэлээр найман жилийн хорих ял оногдуулсан юм.  Ерөнхий нягтлан бодогч М.Хуланд долоон жилийн хорих ял ногдуулаад байсан юм.

 За харин  хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж Н.Хүрэлсүхийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Н.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар оногдуулсан найман жилийн хорих ялыг долоон жил болгон өөрчлөөд байсан юм.

 

М.Мөнхжин

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • nacanbayar
    odoo Ih Hural d ner devsheerei...olond tanigdsan hun bolson shuu dee, bas mungutei
    2016 оны 02 сарын 20 | Хариулах
Сонин хачин