
УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН намын даргаар сонгогдсоноосоо хойш үдэш бүр цэнхэр дэлгэцээр ахин дахин харагдах болсон. Бүр болоогүй ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшихээ цухас дурдаад авсан билээ. Харин сүүлийн үед намын нөхөдтэйгөө нэлээд эв түнжин муутай байгаа нь батлагдаж Нийслэлийн намын хорооны дэд дарга Ө.Мөнхбат түүнд ил захидал илгээгсэн. Тийм ч учраас хэвлэл мэдээлэлийн бүхий л зүйлээр ХҮН-ын даргын мэдээ, материал, зураг хаа сайгүй анхаарал татаж буй. Тэгвэл С.Ганбаатарын энэхүү зураг цахим хуудаснаа ид хүчээ авч байна. Учир нь С.Ганбаатарыг цахим сүлжээний идэвхитэй болжморууд “С.Ганбаатар зүрхгүй юмуу” хэмээн шоглосон байх юм.

Төрийн сүлд дуу эгшиглэхэд Монгол хүн бүхэн зүрхэн дээрээ гараа тавьж төрийн сүлд дуундаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин С.Ганбаатарт зүрхгүй учраас ийн гараа тавьсан байх хэмээн шоглосон байна. Харамсалтай нь ингэж гараа тавьж хүндэтгэл үзүүлсэн шалтгаан нь С.Ганбаатар ноёнтон малгайгүй байсан учир гараа мөрөн дээрээ тавьсан байх. Яагаад гэхээр малгайгүй байвал гараа мөрөн дээрээ тавьдаг уламжлалтай гэдгийг цахимын зарим ухаалаг болжморууд жиргэжээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)