Д.Пүрэвдаваа та тайлбар хий!
2016/02/17

Хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүнээс хариуцлага нэхэх нь зүй ёсны хэрэг. Тиймээс ч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа өөртэй нь холбоотой гараад байгаа анхаарал татсан мэдээллүүдэд албан ёсны тайлбар хийх ёстой юм. Баянзүрх дүүргийн АН-ын дарга тэрээр тус дүүргийн Засаг даргаар сонгогдсоноосоо хойш чамгүй хэл ам таталж байгаа. Түүнийг ажилчдаа дарамталж, дур зоргоороо халж солиод зогсохгүй, оролдож, ажлаас нь халж, татвар төлөгчдийн мөнгийг намдаа хандивлуулж эхэлсэн гэх мэдээлэл хэвлэлд гараад байгаа юм.

Түүний хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж эрхээ зөрчүүлсэн иргэд АТГ болон шат, шатны шүүхэд хандаад тусыг эс олсон тул бүгд нийлээд “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-д хандсан гэх мэдээлэл байна. БЗД-ийн Засаг даргын тамгын газар буюу Д.Пүрэвдаваагийн шууд удирдлаганд ажиллаж байсан 15 хүн өчигдөр хууль эрхзүйн туслалцаа хүссэн аж. Тэдгээр иргэдийн нэг  БЗД-ийн 27-р хорооны ИНХ-ын дарга Ц.Дулмаа хэлэхдээ Д.Пүрэвдаваа өөрийнх нь эсрэг тэрсэлдсэн үндэслэлээр ажлаас нь үндэслэлгүйгээр халж, эсэргүүцэхэд нь хүн хөлсөлж бага насны охинтой нь хамт зодуулсан гэх гомдлыг БЗД-ийн Цагдаагийн II хэлтэст гаргасан ч хэрэгсээгүй гэх зүйлийг ярьсан байна. Бусад иргэдийн тухайд ч Д.Пүрэвдаваа гэж хүн өөрсдийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тиймээс Д.Пүрэвдаваа дарга тайлбар хийх ёстой болж байна.

М.Мөнхжин

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (9)

  • zochin
    ene shambiisan gar dandaa hel amand orj yvah ym aa busad zasag darga naraasaa icheechee henguia
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Пүрэвдаваа өрсөлдөгч чинв МАН уу дотроосоо юу гэдгийн тунгааж ойлгох хэрэгтэй энэ бол сонгуулийн пиар
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • хахах
    shn zaluu l bn shdee
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Zochin
    Songuuliin har pi ar ehlej bn doo
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • irgen
    Huniig ingej gutgej boldog yum bhdaa iim hun bish gedgiig n baynzurh duurgiin irged medeh bhaa
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin
    Baynzurh duurgiin zasag darga geh ene hun ner teo, chadwaraaraa ih olon huniig ailgaj bgaa yum bna daa doromjloh tusam doloon burhan shig gyalalzaarai amjilt husie
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • irgen
    yasan chamaig oroldoo yu harsan yum shig l awch bna aa
    2016 оны 02 сарын 17
  • Irgen
    ohid huuhnuudee orolddog gesen.Baliar shijgiin um.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
    • irgen
      yasan chamaig oroldoo yu harsan yum shig l awch bna aa
      2016 оны 02 сарын 17
  • Зочин
    БАЯНЗҮРЭХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАГА БОЛЬЁ ОО
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
Сонин хачин