Н.Энхбаяр гэдэг сайдтай болох уу?
2016/02/17

МАХН-ын дарга Н.Энхбаяр  Шадар сайд болох эсэх нь АТГ-аас ирүүлэх ашиг сонирхлын зөрчлийн талаарх албан бичгээс шалтгаалах болоод байгаа. Тэгвэл АТГ-аас мэдээлж буйгаар Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянааад, хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ. Тодотгоход,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд, хариуг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн гэх мэдээллийг АТГ-аас хийж байна.  Тэгэхээр ээлжит бус чуулганыг гацаахад хүргэсэн Н.Энхбаярын асуудал ямар ч байсан шийдэгдэж таарах нь, ойрын өдрүүдэд.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин