
Хүн өөртөө итгэлтэй байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ зарим зүйл дээр бас жаахан хамжаарга байхад гэмгүй. Ялангуяа засаг төрийг залж яваа нөхдүүд сэрүүн зүүдлээд байдгаа болимоор. Тэрчлэн Н.Алтанхуяг гэж хүн өөрийгөө хэтрүүлэн үнэлж явдаг бололтой юм. Тэрээр өөрийнхөө удирдаж асан Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг сайн байсан гэдэгт бардам хэлэх хариулт бий гэсэн байх юм. Тэгээд өмнөх засгийн үед эдийн засгийн өсөлт өндөр байсан ч, цаасан дээр тоо л үлдсэн гэж хэлсэн байна. Тэр хэлэхдээ “Цаасан дээр бичигдэж дэлхийд гайхагдаж байсан өсөлт монгол хүнд юу ч үлдээгээгүй. Тэр их өсөлттэй байх үед ямар ямар бүтээн байгуулалт хийгдсэн юм. Шинэ онгоцны буудал баригдсан уу, шинэ цахилгаан станцууд барьсан уу, нэг жилийн дотор тав, зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож чадсан уу, аймгийн төвдөө хамгийн орчин үеийн эмнэлгийн үзлэг үйлчилгээ авч чаддаг байсан уу гээд энэ мэт олон асуулт байна.” гэсэн байна. Тэгэхээр Н.Алтанхуягт бусдаас асуух асуулт олон байгаа шиг бусдад түүнээс асуух асуулт бас чамгүй бий болов уу.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (5)