С.Ганбаатар унах уу?
2016/02/16

С.Ганбаатар гишүүн уг нь  Хөдөлмөрийн Үндэсний намын дарга болоод удаагүй байгаа. Бүр энэ намын даргын хувиар Ерөнхийлөгчид нэр дэвшээд ялалт байгуулна гэх зүйлийг хэлээд амжсан. Гэтэл намын гишүүдийн зүгээс түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд эхэллээ. ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дэд дарга Ө.Мөнхбат гэж хүн намын даргынхаа худал хуурмаг зан, хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, намын даргадаа захидал илгээгээд байна. Тэр  захидалдаа  “Та ХҮН-д орж ирснээр худал хуурмаг илрэв, намын гишүүдийг хоёр хувааж, хууль бусаар ЕНБД-ыг баталгаажуулах гэж оролдсон. Та бусдыг тэмцэлдүүлэх дуртай бололтой” гэхчлэн бичсэн байгаа юм. Мөн түүний хэлж ярьж байгаагаар С.Ганбаатар эхнээсээ л намын дүрэм журмыг зөрчсөн бололтой. Ө.Мөнхбат хэлэхдээ “С.Ганбаатар дарга ХҮН-д орж ирээд 01 дугаартай тушаал гаргасан. Гэтэл гадаад томилолтой явж байсан ХҮН-ын генсек н.Доржхандыг чөлөөлж, оронд нь н.Одонгуаг хууль бусаар томилсон. Дараа нь 02 тоот тушаал гаргахдаа Хариуцлагын Ерөнхий хороог татан буулгах шийдвэр гаргасан. Энэ нь манай намын дүрмийг зөрчиж байгаа юм.  Хариуцлагын Ерөнхий хороо бол манай намын Их хурлаар сонгогддог дээд байгууллага. Гэтэл С.Ганбаатар дарга намын дүрэм зөрчиж, хариуцлагагүй үйлдэл гаргаж байна.” хэмээжээ. Тэгэхээр сар хүрэхгүй хугацааны өмнө намын дарга болоод мишээн зогссон С.Ганбаатарыг чамгүй асуудал хүлээж байх шиг байна даа.

М.Мөнхжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Боловсролгүй хараар толгойг бариулсан намыг ямар НАМ гэх вэ? хахаха
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • unen
    худалч, чалчаа, боловсролгүй, тэнэг, муу зальтай л хүн
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
Сонин хачин