Сар шинээс өмнө тов ёсоор намрын чуулган хаалтаа хийсэн. Гэхдээ шийдэл хүлээсэн хэлэлцэх асуудлууд цөөнгүй байгаа тул УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган хуралдуулахаар болсон билээ. Тиймээс өнөөдөр ээлжит бус чуулган нээлтээ хийх юм. За ямартай ч чуулганаар хэлэлцэх асуудлуудаас олны анхааралд хамгийн ихээр өртөөд байгаа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай Дээд шүүхийн санал юм. Уг асуудлыг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн гэж байсан ч, МАН-ын бүлгээс “Асуудлыг аль болох зөвшилцөж, ойлголцож шийдэх хэрэгтэй, хүч түрж болохгүй, асуудлыг хойшлуулах хэрэгтэй” гэсэн санал гарган хоёр удаа завсарлага авсан юм.

Ер нь бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах гурван шалтгаан байдаг аж. Нэгдүгээрт, тухайн гишүүн хууль зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон байх. Хоёрдугаарт, тухайн цэцийн гишүүд УИХ-д хандах ёстой, гуравдугаарт, анх томилохыг санал болгосон байгууллага нь эргүүлэн татахыг дэмжсэн байх ёстой байдаг юм байна. Тэгвэл энэ удаагийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудал нь дээрх гурван зүйл заалтыг зөрчөөгүй юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна