Жудаг VS Жүжиг
2016/02/15

Норовын Алтанхуяг аавынд хоригдож байгаа Л.Гансүхтэйгээ очиж золгосны сацуу, түүний мэндийг нийт Монголчууддаа уламжилжээ. Экс болоод эдүгээгийн хоёр Ерөнхийлөгч хөөрөг юугаа гарган тамхилж байгаа дотно зураг сошиалаар лайк хийгээд комментоор бөмбөгдүүлж байсны араас Н.Алтанхуяг, Л.Гансүх хоёрын шоронд авахуулсан патиар гүйцэж түрүүлээд гараад ирэв. Н.Алтанхуягийг жинхэнэ жудагтай эр хүн, мужик, яс чанараа одоо л харуулж байна гэж хэлэгсэд олон байна. Гэхдээ бас өөр өнцгөөс харагсад ч цөөнгүй байх аж. Юу гэхээр түмэн олныг хорт утаанаас ангижруулах нэрээр тэрбум тэрбумаар нь идэж, шамшигдуулсан хүмүүс бие биенээ эргэж тойроо л биз, юунд нь өрөвдөж хайлаад байгаа юм гэж өрвөлзөх хэсэг ч байх.

За ямартай ч  МАХН-ын Генсек Г.Шийлэгдамба суллагдсаныхаа дараа намынхаа дарга Н.Энхбаярт гомдсон сэтгэлээ нийтийн өмнө уудлачихаад байгаа энэ үед экс Ерөнхий сайд өөрийнхөө ахлах зөвлөх асныг  эргэн тойрч яваа нь, ичиж зоволгүй хамтдаа зургаа татуулчихаж байгаа нь хүн чанарын тасархайтай хүн үү дээ гэж харахад хүргэх нэг өнцөг байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Л.Гансүх 4.6 жилийн ял сонсож, эдэлж байгаагийн учиг зангилаа нь Н.Алтанхуягийн удирдаж байсан Засгийн газартай холбоотой асуудал. Ямартаа л Л.Гансүх өөрийгөө улс төрийн зорилгоор яллуулчихлаа гэж ярьж байхав дээ.

Эрхэм та санаж байгаа бол Л.Гансүхийг  анх хоригдсоны дараа  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар  эргэж очсоныг АТГ-ынхан бичиж, олон нийтэд цацсан байдаг. Эрх мэдэлтнүүд өөрийн хүнээ  албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэж эргэж тойрлоо, цаагуураа асуудлаа тохирцгоолоо гэх мессеж  гарч ирж байв. Харин Л.Гансүх уг асуудлын талаар хэлэхдээ  “Өнөөдөр хардлага гэдэг зүйл замбараагүй л болчихоод байгаа нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. Ерөнхий сайдтай хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь хамт орж ирсэн. Х.Тэмүүжин сайдтай би уулзаагүй. Ажлыг нь шалгаад л явж байсан юм шиг байгаа юм. Ерөнхий сайд надад хоёр зүйлийг л хэлсэн. “Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийг чи амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс чамд ямар нэгэн буруу байхгүй. Нөгөөтэйгүүр, нөхцөл байдал ямар байна. Энд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга сууж байна. Янз бүрийн дарамт шахалт байна уу” гэж асуусан... Ер нь би улс төрийн зорилгоор л яллуулсан юм болов уу гэж боддог. Намайг эмчлүүлэх гээд БНСУ явж байхад оргосон, зугтсан гэж зарлаж байлаа. Тэр үед нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах акци явагдаж байлаа. Нэг сайдыг нь огцруулахад Ерөнхий сайдынх нь ахлах зөвлөх идээчин, уугаачин байх нь ашигтай байсан юм байлгүй.”  гэхчлэн ярьсан байдаг.

Түүнийхээр бол Ардчилсан намыг засаглаж чаддаггүй гэдгийг харуулах гэсэн хэсэг бүлэг хүний хүчин чармайлт, сонирхлын золиос нь өөрөө болоод явж байгаа гэх зүйлийг хэлдэг. Магадгүй, тийм ч байж болно. Гэхдээ ямар ч байсан шаазгайд сууж болохуйц овооны хэлтэрхий байсан байх магадлал бас бий. Гээндээ ч, гоондоо ч гэдэгчлэн эрх мэдэлд хүрсэн хэнбугайд ч, аль ч бүлэглэлд сул тал бүрэлдчихсэн байдаг. Тиймээс, магад тэр жишиг давтагдсан байж болохыг шууд үгүйсгэж чадахгүй байгаа юм л даа.

Нийлж хамтдаа жудаггүй загнасан нөхдүүд, нэгийгээ хэцүүдээд ирэхийн цагт нөхөрлөлөө санагалзан хэн хэндээ жудаг гаргаж байж болох. Өгсөн даалгаврыг нь онцсайн биелүүлээд, өөрийнх нь өмнөөс хатуу хөтүүг үзэж яваа журмын нөхөртөө жудгаа таниулж суугаа ч байж болох. Яаж ч байсан сонгууль угтаад “жудаг”-ийн тухай асуудал анхааралд орж ирэв. Жүжиг биш л бол хүмүүний орчлонд эхэнд эрэмбэлэгдэх учиртай эд ч мөн л дөө, уг нь.

Эргэн сануулахад, Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр хоёр шатны шүүх шүүж,  Л.Гансүхэд  4.6 жилийн ял оноосон билээ. Давж заалдах шатны шүүх хурал дээр Монголын шүүхийн түүхэнд гарч байгаагүй зүйл болсон нь,  нэг шүүгч тус  хэргийг гэмт хэргийн шинжтэй биш гэж үзэж буйгаа илэрхийлж, тусгай санал өгсөн байдаг. Нэг хэсэг нь гэмт хэрэг гэж үзэн ял оноон шийдвэрлэж байхад, нөгөө нэг нь гэмт хэрэг бус гэж үзнэ гэдэг нь анхаарал татсан асуудал шүү!

Э.Болор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (15)

  • Zochin
    Gansug ene muu Altanhuyagiin heregiig uurch shorond orson bhaa. Tgd l tagjjgar Altanhuyag hudlaa dur esgej ergej toirch yavaa biz. Yostoi muuhai hun!!!
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин
    за юутай ч шанатрах хэрэггүй биз дээ нөхөрлөл бол ийм дээрээ л илүү мэдрэгдэх ёстой
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Zochin
    Tantai sanal neg bna
    2016 оны 02 сарын 16
  • Zochin
    Albar zuraga olon nited tavisan ni neg l uchirtai l bxda ingej jujiglex yamar xereg bnada ene altanxyuagig unagsan ni unexer zuv zuitei ajil bsanshu
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • kkkkkkkkkkkkk
    hamt suuu
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Эргэдэг л юм бгаа биз.Нэг их хамтдаа сууж зургаа авахуулж сошиалд тавьж реклам цацах ямар хэрэг бгаа юм бэ.Ингэхээр л худлаа болоод поп гж дуудагдаад эхэлж бгаа юмшдэ.Хэрэг нь үнэн ч бай худал ч бай найзыгаа эргэж яваа юм бол зүгээр л чимээгүйхэн эргэх хтэйшдээ.
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин
    er hvn shig l baigaa m bishvv
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • Mmm
    Гансүх юу гээд гоншгоноод байгаа юм бэ эр хүн шиг ялаа эдлээд гараад ирээч дээ.
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Idsen uusan ni hamaa alga. Yadarch yavahad ni husur hayaguid ni gol ni baina daa. Ene bol neg er hunii chanar.
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин
    20. Жил огох байсым
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин
    20. Жил огох байсым
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • irgen
    Ard tumnee shulaj shorondoo orson nohoriig ergeh ni judag bolohgui baih aa?
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
    • Zochin
      Tantai sanal neg bna
      2016 оны 02 сарын 15
  • Зочин
    тэгээд Монголын шүүхэд усан толгойтнууд ажилладаг болж байна уу эсвэл мөнгө, эрх мэдлийн төлөө худалдагдсан хүмүүс үү
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • Yuuyuuu
    Hamm idsen um chin dee syringes bgaarai
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • no orov
    Hamtdaa suusan yum shig gar here
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
Сонин хачин