Леонардо Ди Каприог Оскарын шагнал авахгүй байгаад харамссан шүтэн бишрэгчид нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа бололтой. Ямар ч байсан манайд Леод Ардын жүжигчин цол өгье гэх яриа гараад авсан. Тэгвэл Оросын Якут дахь шүтэн бишрэгчид нь түүнд ард түмний Оскар өгөхөөр шийдэцгээжээ. Тодруулбал, Якутын хэсэг иргэд хөдөлгөөн өрнүүлж, цуглуулсан алт мөнгөөрөө Оскарын баримлыг бүтээлгэж Ди Каприод гардуулахаар болж. Тэгэхээр Лео ямар ч байсан ойрын хугацаанд Оскартай болох нь ээ.

За мөн түүнтэй холбоотой өөр нэг мэдээлэл байна. Юу гэхээр оддын amFAR байгууллагын хандивын дуудлага худалдаанаас Леонардо Ди Каприо 95 мянган ам.доллараар Монголд аялах эрх худалдаж авсан гэх мэдээллийг “The People” цацаад байна. Тэрээр нэрт аялагч Иохан Эрнст Нильсоны тэргүүлэх Монголын экспедицэд багтах эрх авсан аж.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)