
Ардчилсан тогтолцоонд шилжээд, дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзэж байгаа Монголчуудад төр засгийн толгойд байгаа хүмүүстээ хүндэтгэлтэй ханддаг холч ухаан бий. Тиймдээ ч эрх мэдэлтнүүд яаж ч хоорондоо муудаж сайдаж байсан, эргээд эв нэгдэх цаг ирэх байлгүй дээ гэж харж байдаг. Тэгвэл нөгөө байнга муудаад байдаг хоёр Ерөнхийлөгч маань энэ цагаан сараар их л эвтэй харагдлаа. Өнгөрсөн жилийн сар шинийн битүүний барилдаанд Н.Энхбаярыг гэнэт орж ирэхийг харсан Ц.Элбэгдорж ихэд гайхсан шинжтэй үе үе хяламхийн харж суугаа нь гэрэл зургуудаас харагдаж байсан билээ. Харин энэ жилийн тухайд тэд өнгөрснийг давтсангүй. Бүр эсрэгээрээ хэн хэн нь хөөрөг юугаа гарган тамхилж эв эеийг хичээцгээв.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (2)