Чингисийг өөрөөсөө “олсон”  хүн

Монгол түмэн үндэснийхээ уламжлалт баяр Цагаан сарыг тэмдэглээд, сэтгэл дүүрэн байгаа билээ. Учиг үндэс нэг Монголчууд бүгдээрээ энэ өдрүүдэд баярлахын сацуу үүх түүхээрээ баярлаж байгаад эргэлзэх юун. Тиймээс ч Их эзэн Чингис хааны дүрээр Монголчуудад танил болсон Өвөрмонголын жүжигчин Б.Басанжавын тухай хэдэн үг бичмээр санагдав. Чингис хааны дүрийг Монголчуудтай дэндүү ойр бүтээсэн түүний талаар “Монголын бахархалыг дахин амилуулсан, Монгол аавын хүүд, Монгол төр нь соёрхолоо хүртээх л хэрэгтэй.”  гэж бичиж ярих хүмүүс сошиалаар олон байгаа билээ. За ямартай ч бидний Монголчуудын сайн мэдэхээр бол Со гавьяат маань Чингисийн дүрд тоглох гэж яаж их шатсан  билээ дээ. Багагүй цаг хугацааг тэрхүү дүрийнхээ төлөө зольж, дараа нь тоглохгүй болсноо мэдээд сэтгэл санааны асар хүнд байдалд орж, өөрийгөө олноос тусгаарлаж байсныг бид мэднэ дээ. Тэгвэл Чингисийн дүрийг бүтээнэ гэдэг дэлхийн хаана ч, ямар ч жүжигчний хувьд асар том зүйл байдгийг Б.Басанжавын яриа танд мэдрүүлэх биз ээ.

Тэр хэлэхдээ “Кинонд тоглодог, жүжиглэдэг бүхэн тэр кинонд дүрээ үлдээхийг хүссэн. Ялангуяа Эзэн Богдод тоглох хүсэлтэй хүн та бидний төсөөлж байгаагаас ч их байсан юм шүү. Тун их. Хүн бүхэн л би “Чингис хаан болъё” гэж дуугарч байсан юм. Жүжигчин болсон хэн бүхэнд их хааны дүрийг бүтээнэ гэдэг асар ховор бөгөөд сайхан хувь заяа учраас арга үгүй биз. Өвөрмонгол болоод БНХАУ-ын бүхий л эрэгтэй жүжигчин их хааны дүрд тоглохыг хүсч байлаа. Зарим хүмүүс бүр таньдаг мэддэг хүмүүсээрээ дээгүүр доогуур хэлүүлж гүйгээд л бөөн юм болсон. Бараг нэг жилийн турш Чингис хаанд тоглох эрэгтэй жүжигчний шалгаруулалт болсон юм даг. Үнэнээ хэлэхэд би Эзэн Богдынхоо дүрд тоглоно гэж зүүдлээ ч үгүй юм шүү дээ.” хэмээсэн байдаг.

Уг нь түүнд анх оногдсон дүр нь  Зэв жанжин байсан аж. Эзэн Богдын морины хүзүүг харвадаг баатар эрийн дүрийг бүтээх байсан түүнийг Чингис байсныг эхлээд кино багийнхан мэдээгүй байжээ. Б.Басанжав ч өөрийгөө Зэв жанжинд тоглоно гээд анхнаасаа бодчихсон байж. Угаасаа өөрт нь  ирсэн дүр нь тэр юм чинь. Юун их хааны дүрийн тухай бодох. Тийм том зүйл бодох тэнхээ ч байсангүй. Дүрээ цээжлээд бараг өөрийн болгоод байснаа тэр өгүүлсэн байдаг. Гэтэл кино зураг авалт эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад найруулагч нь түүн  рүү залгаж “Чи яаралтай Бээжинд ир. Чамайг нэг зурж үзмээр байна. Нүүр будгаар хувиргаж чамайг эзэн хааны залуу үед тохирох эсэхийг шалгамаар байна” гэснээр Б.Басанжав гэдэг жүжигчин Чингисийг амилуулах зам шулуудсан байдаг. Бээжин явж шалгуулсан тэрбээр өөрийгөө сонгогдсон гэдгээ мэдээд бараг ухаан алдталаа баярласан гэдэг.  Тэр мэдээг сонссон шөнөө цурам хийж чадаа ч үгүй гэдэг.

Найруулагч нь яриад  “За, ингээд кино багийнхан болон үүнд оролцож байгаа бүх дарга нар санал сэтгэгдэл нэгтэйгээр чамайг Чингис хаанд тоглуулахаар боллоо. Бэлтгэлээ сайн хийж бай” гэж хэлэхэд нь сэтгэл нь догдлоод өөр ямар нэгэн зүйл хийж сэтгэл хөөрлөө дарах гээд ч чадахгүй, ном уншъя, зурагт үзье гэхээр нүд бүрэлзээд бараг харахгүй. Хүн их баярлахаараа хачин болдог юм билээ. Үнэхээр их баярласан. Зэв жанжныхаа дүрийг л яаж сайн бүтээх вэ гэж бодож явсан хүнд чинь үнэхээр гэнэтийн зүйл болсон. Монгол хүн энэ яваа насандаа Эзэн богд Чингис хааны дүрийг дэлгэцэнд бүтээнэ гэдэг өөрөө гайхамшиг. Жүжигчин хүнд олдох маш ховор аз, хувь тохиол болсон хэмээн Б.Басанжав ярьсан нь бий.

Яг л манай Со гавьяат шиг шатаж эхэлсэн гэсэн үг л дээ. Ямартаа л тэр мэдээг сонссон шөнөжингөө эргэж хөрвөөгөөд унтаж чадаагүй тэрбээр маргааш болоход нь нэг юм өөрийн ухаантай болж, дүрээ яаж бүтээх билээ гэдгээ бодох сэхээтэй болсон гэдэг.

Тэгээд кино зохиолоо бүгдийг нь эргээд эхнээс нь үзтэл  нэг хүндрэлтэй асуудал тулгарсан байдаг. Тэр нь юу гэхээр Монгол Улсад Чингис хааны дүрийг сайн бүтээсэн олон сайн жүжигчин бий. Түүнээс гадна  Өвөрмонголд их хааны дүрийг дэлгэцэнд бүтээсэн олон хүн байгаа. Тэр бүү хэл гадаадууд Япон, Америкийн уран бүтээлчдийн бүтээсэн Чингис хаан ч байгаа шүү дээ. Энэ бүхнээс миний бүтээх Чингис хаан юугаараа өөр байх юм, ямар шинжээрээ онцлог давуу байж Б.Басанжавын бүтээх Чингис хаан гэж ялгарах юм. Энэ асуултыг өөртөө тавьжээ. Тэрбээр өмнөх жүжигчдийг яг дуурайгаад давтаад ямар ч хэрэггүй. Тэдний хэмжээнд ч хүрэхгүй, өөрийнхөө ч ялгарсан юмгүй болно. Хэрвээ тэгж тоглох бол би энэ дүрийг авсаны бараг хэрэггүй шүү дээ гэж бодож, хэдэн өдөр зохиолоо уншингаа боджээ.  Тэгээд эхлээд Чингис хааныг өөрөөсөө хайсан гэдэг.

Тэр талаараа ярихдаа “ Миний хар багаас оюун ухаанд минь Чингис хаан ямар хүн байв, тэр хэн байсан юм бол. Эхлээд өөрийнхөө төсөөлж байгаагаар Чингис хааны дүрийг дотроо зураглах гэж хичээлээ. Их хааны тухай бүтээсэн олон ч киног үзлээ. Зарим нь таалагдсан. Зарим нь үгүй. Чингис хааныг хоосон дайн хийсэн, харгис хэрцгий маягаар харуулсан киног ч үзлээ. Гэтэл тэр хүнийг аав ээждээ хайртай, нутаг Монголдоо сэтгэлтэй гэдгийг нь харуулж, агуу их хүн талаас нь харуулсан бүтээл цөөхөн санагдсан шүү. Богд Чингис хаан, Их эзэн хаан л гээд байна. Тэр хэдийгээр их хаан хүн байлаа ч нэгэн аав, ээжээс төрсөн мах цуснаас бүтсэн хүн шүү дээ. Хүн. Хүн л юм чинь аав ээж, ахан дүүсдээ элэгтэй сэтгэлтэй байж таарна. Гэм нүгэлтэй дайснаа ч өршөөж чадах агуу их ухаан түүнд байсан. Чингис хааныг баахан дайн, цус урсгасан харгис хэрцгий хүн байсан гэж хэлэх хүн олон. Гэтэл түүнийг сүүлийн үед судалж дэлхий нийтэд танилцуулаад байгаа хүмүүс Их эзэн хааны оюун ухаан хосгүй гайхамшигтай байжээ гэдгийг нээсэн. Энэ маргаангүй үнэн. Хосгүй ой ухаан, сэтгэхүйтэй байсныхаа ачаар тэр дэлхийн талыг эзэлсэн их хаан болсон байхгүй юу. Түүнээс хоосон хэрцгий дайн биш. Миний өөрийн бүтээе гэж зорьсон дүр ч үүгээрээ илүү онцлог. Түүнээс биш муухай ширүүн харцаар хүн бүхэн рүү ширвэсэн, морин дэлэн дээр муухай хашгирсан Чингис хааныг би бүтээе гэж зориогүй. Чингис хаан ч тийм хүн байгаагүй гэдэгт би итгэдэг. Миний бодсон, бүтээсэн Чингис хаан бол ээж ааваа энэрдэг, муу сайнаа хар багаасаа хамтдаа туулсан хэдэн нөхөддөө маш их хайртай хүн. Би тэр үзэл санааг нь илүүтэй гаргана гэж зорьсон. Түүндээ ч хүрсэн гэж боддог.”  хэмээн өгүүлсэн байдаг.

Тэгэхээр жүжигчин Б.Басанжавын тухайд Чингисийг өөрөөсөө хайж, өөрөөрөө бүтээсэн хүн гэж хэлэхэд яг л тохирох юм шиг санагдах юун.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • zochin
    Abdul Karim mongolyn irgen bolson baikhad ene Baasanjavt irgenshil olgokh kheregtei mon tor soyorxox xeregtei yum daa bitgii gomdoogooroi doo
    2016 оны 03 сарын 05 | Хариулах
  • mongol
    goe er khun nudend xaragdtal buteesen mongolyn tor garaa sungax bish Altan gadasaar khuurch bolokhgyi ee yamar zokhiolyn duuchin bish
    2016 оны 03 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН
    ҮРГЭЛЖЛЭЛ СОНИРХОЛГҮЙ ТҮҮХЭН КИНО ХИЙДЭГ. ЗАРИМ НАЙРУУЛАГЧИЙН ХИЙСЭН КИНОГ ХАРААД АРАЙ Ч ДЭЭ, ИХ ХААНЫГАА ИНГЭЖ Ч ХАРУУЛАХ ГЭЖ ХААЛАГЛАХ , ДУР ГУТАХ СЭТГЭЛ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ТӨРДӨГ. ӨВӨРМОНГОЛЫН ЧИНГИС ХААН ҮНЭХЭЭР МУНДАГ БОЛСНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА. ТЭНГЭРИЙН ДУУЛСАН ДУУ ХҮРТЭЛ СЭТГЭЛ ОГШООДОГ. ГАЙХАЛТАЙ ДУУЛЖ ЧАДСАН. БОЛДОГСОН БОЛ ТЭДЭНД БҮГДЭД НЬ ТӨРӨИЙН ОДОНГООР ШАГНАЖ, ҮНЭГҮЙДЭЭД БАЙГАА ОДОНГ ҮНЭ ХҮНДТЭЙ БОЛГОМООР САНАГДДАГ. МОНГОЛ ИХ ХААНЫ ТҮҮХ УХААЛГААР СЭРГЭЖ БАЙГААД БАЯРЛАЖ БАЙНА. ГАДНЫХАН МАНАЙ ХААДУУДЫГ ӨӨРИЙН ХААНАА ГЭЖ ЗАРЛАЖ ТУНХАГЛААД БАЙХАД БИД ТЭДНИЙХЭЭ ТУХАЙ МЭДЭХГҮЙ БАЙГАА НЬ БҮР Ч ИЧМЭЭР. ҮҮНИЙГ ТӨРИЙН БОДЛОГО БОЛГОЖ , ЦУВРАЛ КИНО ХИЙМЭЭР. ТЭГВЭЛ ХҮМҮҮСТ САЙН ХҮРНЭ. ГЭХДЭЭ КИОНЫ БАГДАА ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН САЙН ГЭСЭН БҮХ МОНГОЛ ЖҮЖИГЧДЭЭ УРЬЖ, ОРОЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • зочин
    ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛЧУУДЫН ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ БИДНИЙ ЭНД БАЙГАА МОНГОЛЧУУДААС ХАМААГҮЙ ИЛҮҮ ШҮҮ ДЭЭ. БААСАНЖАВ ГУАЙ ҮНЭХЭЭР ГАЙХМААР , ЯРИАД БАЙГАА НЬ СОНСООД БАЙМААР , ҮНЭХЭЭР ЖҮЖИГЧИН ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ЖҮЖИГЛЭЭГҮЙ БАЙГААГААРАА ЯГ Л ИХ ХААН ШИГ САНАГДДАГ. МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ УГ НЬ ИХ УХААЛАГ ХҮН ШИГ САНАГДДАГ. ЭНЭ ХҮНД МОНГОЛЧУУДЫНХАА ТӨЛӨӨ , ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ТӨЛӨӨ ИХ ХААНЫГАА ИЙМ САЙХАН ИЛЭРХИЙЛЖ ЧАДСАН ГАВЬЯАГ НЬ ҮНЭЛЭЛЭЭСЭЙ, ҮНЭЛЭХ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Ч БАГАДМААР. МОНГОЛ УЛСЫН УЛСЫН БААТАР БОЛГОСОН Ч ЯАХ ВЭ ДЭЭ. ЧИНГЭС ХААНЫ ӨӨРИЙНХ НЬ ОДОНГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. БАС ТҮҮНИЙГ ТОГЛУУЛЖ , МОНГОЛЫН ИХ ХААНЫ ТУХАЙ ДЭЛХИЙ НИЙТЭД ЗӨВӨӨР ОЙЛГУУЛАХАД ТУСАЛСАН ХЯТАДЫН КИНО НАЙРУУЛАГЧИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ. ТЭР ХҮНИЙГ БАС ШАГНАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ НАЙРУУЛАГЧ ХЭН Ч БАЙСАН ТҮҮНТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГААДАА ӨӨРИЙГӨӨ ТОМ ГЭЖ БОДДОГ НӨХДҮҮД ДОТРОО НЭГИЙГ БОДМООР. ТҮҮХЭН СЭДЭВТЭЙ КИНОГ МАНАЙ НАЙРУУЛАГЧ НАР ДАНДАА УЯНГЫН ХАЛИЛТАЙ, УРАН САЙХНЫ ТАЛААС ХИЙЖ
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • Судлаач
    Гайхалтай жүжигчин! Монгол цустай , үндэсний жүжигчид дотроос Чимид-Осор, Цэгмид, Бадамгарав гуай нар болон Басанжав дөрөв бол ёстой түүхэн сорууд нь! Амьд сэрүүн байгаа жүжигчдээс Басанжавтай эн тэнцэх хүн үнэндээ одоо цагт байхгүй дээ! Харин Сосорбарам мэтийн алиа салбаадай нар мэр сэр байж магадгүй!
    2016 оны 02 сарын 14 | Хариулах
  • Монгол
    Их дээдэс Чингис хааныгаа ямар шуу хүн байсан юм бол гэж монгол хүн бүр л төсөөлдөг, боддог. Би л хувьдаа энэ жүжигчний бүтээсэн их хааны дүрээр л түүнийг төсөөлөх болсон. Их хүн, эгэл хүн 2-ын хоршил гэх үү дээ
    2016 оны 02 сарын 14 | Хариулах
  • Zocnin
    Xorwoo ene xvni xywi zayag zaagaad ugcnee.Manai Ebe erunxuulugcnig xaraxaar argagvi shaaxaitni nytgaas tsagaacnilj irsen shinj xaragddag.Tegeed mini Mongolig zoosni nvxeer xarj,edin zasgiin alyyrcnidin gaigaar Ex ornig min xydaldsan shvv dee !!!!!!
    2016 оны 02 сарын 13 | Хариулах
  • unen
    яриаг нь сонсоход их ухаантай хүн шиг санагдсан. тэр хэдэн сая хүний дундаас товойж гарсан нь угаас сайн жүжигчинг илтгэнэ. онгироо со хөөрхий дөө худлаа юм чинь мэдээж цаадуул нь голоо биз дээ. тэгээд ч со галбадрахын дүрийг л гайгүй гаргасан. тийм л хүн байхгүй юу даа. говийн ноён хутагтын доромжлоод матарлаад хаячихсан шүү дээ
    2016 оны 02 сарын 12 | Хариулах
  • Soongo
    Бидэн ямар Чингис хааныгаа ийм хүн байсан гэж мэдэх биш, гэхдээ хамгийн гоё дүрийг энэ жүжигчин бүтээсэн гэж бодож явдаг. Нүүр царай, байгаа байдал гээд л нэг иймэрхүү л хүн байсан байх гэж бодогдохоор үнэхээр гоё чингис болсон шүү. Манай Сосорбарам жүжигчин бүтээж чадахгүй байсан байх аа, тиймээс л цаанаас нь бүтээгүй байх. Хэтэрхий хиймэл болгох байсан байж магадгүй, уучлаарай, сэтгэлийнхээ үгийг хэллээ шүү. Сосорбарам жүжигчин хэтрүүлээд байдаг, юу ч гэж хэлмээр юм, сэтгэлээсээ биш хэтэрхий хиймэл хөөргөх гээд байдаг ч юм уу.
    2016 оны 02 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025