Ерөнхийлөгчийн хүндэтгэл
2016/02/09

Төр засгийн өндөрлөгүүд настан буурлууддаа хүндэтгэл үзүүлсэн тухай өмнө нь дуулгасан билээ. Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хүндэтгэл үзүүлж буй зургуудыг хүргэж байна. Өнөөдөр болсон төрийн золголтод Эрчим хүчний тэргүүний ажилтан, Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул Ж.Товуудорж, Анхны цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, тэргүүний багш, Улаанбаатар хотын уугуул Б.Цэрэндолгор, Худалдааны гавьяат ажилтан, Худалдаа бэлтгэлийн орлогч сайд асан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Бэгз, Худалдааны ахмад ажилтан, Сүхбаатар амйгийн Баруун-Урт сумын уугуул З.Намжим, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Зангад, Анхны оёдлын артелийн оёдолчин, дайны жилүүдэд цэргийн дулаан хувцас оёж явсан Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул С.Хандсүрэн, Худалдааны тэргүүний ажилтан Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Сүрьеэ, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Дундговь аймгийн уугуул Д.Ойдов, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Г.Зэвэг нар оролцжээ.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин