С.Эрдэнэ сайдыг шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсны дараа тэр эрс үгүйсгэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Тэгвэл тэрбээр өөрийгөө ямар ч гэм буруугүй хэмээн итгэлтэй хэлж ярьж байгааг тодотгох хэрэгтэй биз ээ. Нийгмийн даатгалын сантай холбоотойгоор АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээллийн цаана сонгуультай холбоотой дайралт яваа хэмээн тэр үзэж байгаа аж. Учир нь тэрбээр “Сонгууль ойртож байна. Яг энэ асуудлаар надад албан ёсоор шалгалт хийнэ гэдгээ АТГ мэдэгдээгүй. Харамсалтай нь санаатай, санамсаргүй байдлаар ташаа мэдээлэл цацагдаж байна. Энэ удаад ч биш. Оны өмнөөс яригдаж эхэлсэн. Манайхан улс төр хийхдээ цэвэрхэн хийж сурах хэрэгтэй. Нэг асуудал гаргаж ирчихээд тэр нь нотлогдоогүй бол өөр зүй лрүү холбож гуйвуулдаг байдал элбэг болжээ. Манай салбартай холбоотой олон сөрөг мэдээллийн нэг нь ч нотлогдсонгүй. Тиймээс төрийн байгууллагын нэр хүндийг гутаахыг оролдсон, мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид руу дайрсан үйлдэл үйл ажиллагаагаа болих хэрэгтэй. Энэ бол монголын улс төрд үеэ өнгөрөөсөн зүйл. Харин хэн нотлох баримттай бусдыг шүүмжилж чадаж байна гэдгээр нь харах хэрэгтэй.” хэмээн ярьжээ. Тэгэхээр С.Эрдэнэ сайдын хэлж байгаагаас үзэхэд ямар ч зүйлийг хийхдээ цэвэр хийх нь чухал бололтой...
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл (4)