Н.Алтанхуяг: Би Н.Энхбаяр гэдэг хүнтэй огт юм яриагүй
2016/02/05

Улс төрд мөнхөд уяатай юм шиг үзэгдэж харагдаад сурчихсан хүмүүсийн нэг бол Норовын Алтанхуяг. Н.Энхбаяртай хамт нэг ширээний ард суугаад хамтран ажиллах гэрээ үзэглэснээсээ болон асуудалд ороод байсан тэрбээр сонгуулиас өмнө дуугаа нэмэх нь тодорхой. Тэрчлэн хаана юу хэлж ярьж яваад нь чих тавьж байхад гэмгүй нэгэн. Түүний үзэж буйгаа бол АН энэ сонгуульд ялах боломжтой гэсэн. Тэр хэлэхдээ  үлдэж байгаа хугацаанд зөв ажиллаж чадвал Ардчилсан нам 2016 оны сонгуульд багаараа ялах боломжтой. АН  Засаг дарга нараа  нутагт нь УИХ-д нэр дэвшүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байсан. Мөн тэрбээр  “Н.Энхбаярын Засгийн газрыг бол газар хувьчилснаар нь, С.Баярын Засгийн газрыг “Атрын III” аянаар нь, Оюутолгойн гэрээг байгуулснаар нь бүгд л санаж байгаа. Зөв, буруу нь дараагийн асуудал. М.Энхболд юу хийснийг би санахгүй байна. Харин шинэчлэлийн Засгийн газар бол хийсэн юмтай, бүтээсэн ажилтай. Зам, найман хувийн зээл, бүтээн байгуулалт, ажлын байр гээд хэлж чадна...  Намайг манай Э.Бат-Үүл нарын нөхөд маань бараг л ардчиллаас урвасан урвагч гэж цоллож байсан. Н.Энхбаяр гэдэг хүнтэй юм ярилаа гэж буруутгасан. Би Н.Энхбаяр гэдэг хүнтэй огт юм яриагүй. Харин “Шударга ёс” эвсэлтэй л ярьсан. Тэр намын дарга тухайн үед хэн ч байсан нөгөө талд суугаад гарын үсэг зурах л байсан.”  гэхчлэн ярьсан юм. Тэгвэл өнөөдрийн тухайд АН-ын дарга З.Энхболд “Шударга ёс” эвслийн нөгөө тал болох МҮАН-д хамтрах санал хүргүүлээд байгаа билээ. Хэдэн муусайн улс төрчид маань ингээд л сурсан замаараа сурсан дуугаа дуулаад л явцгаах юм даа.

 

 

 

Эх сурвалж: www.grandnews.mn

М.Мөнхжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Unen
    Ene huntei sanal neg bn!!
    2016 оны 02 сарын 14 | Хариулах
  • ХУУЛЬЧ
    ЗАДГАЙ ЦАГААН ГЭХ ХОЧТОЙ ЭНЭ ЭР МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ГАНЦ САМАРСАН ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ. ЕРӨНХИЙ САЙД ХИЙХ БАЙТУГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН АЛБЫГ ОЛИГТОЙХОН ШИГ ХИЙЧИХ ЧАДВАРГҮЙ АМЬТАН.
    2016 оны 02 сарын 10 | Хариулах
Сонин хачин