Л.Гүндалайд ”баярла”...
2016/02/04

Л.Гүндалайгийн дуу хоолой өнгөрсөн жилийн гуравдугаар сарын сүүлчээс эхлээд нэлээд эрчимжин чангарсаар, өнөөдрийн энэ хэмжээнд хүрээд буй билээ. Ямартаа л “чацга царайл” гэх үгийн автор хүртэл болох билээ. Хамгийн сүүлийн байдлаар бол “Монголоороо байгаасай” гэх дууг дуулан, клипжүүлсэн нь хэн хүний анхаарлыг татаж байгаа. Яг үнэндээ бол олны анхаарлыг яах аргагүй татаад байгаагийн бодит илэрхийлэл нь Л.Гүндалайгийн дуулсан дууны жинхэнэ  эзнээр өдөрт нэг хүн тодрохоо шахаж байна. “Монголоороо байгаасай” хэмээх дууг дуучин С.Жавхлан дуулаад дүрсжүүлэх гэж байсан гэх мэдээлэл байсан бол дуучин Б.Дашдондог Л.Гүндалайгийн энэхүү клипэнд сэтгэл маш дундуур байгаагаа дотроо уудлан байж ярих болж. Тэрбээр Л.Гүндалайг энэхүү дуугаа албан ёсны зөвшөөрөлгүй дуулж, зохиогчийн эрхийг зөрчсөн гэх зүйлийг хэлж байна.  “Монголоороо байгаасай” дууг одоогоос дөрвөн жилийн өмнө МУГЖ Б.Дашдондог болон “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах нар дуулан “SS entertainment” студид клипээ хийлгэж олны хүртээл болгосон гэнэ. Гэтэл Л.Гүндалай тэдний зөвшөөрлийг аваагүй хэрнээ өөрөө дуулаад шинээр од болчихсон болж таарч байна. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд том дуучид дуулаад олны таашаалд нийцүүлж чадаагүй гэхэд болохоор энэ дууг Л.Гүндалай дуулсан биш жинхэнэ хүмүүсийн чихэнд хоногшуулаад байх шиг...

Эх сурвалж: www.grandnews.mn

М.Мөнхжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • zochin
    Dashdondog Amraa 2 harin uursnuu icheech ta hoer duulaad chadaagvi duug Gvndalai HIT duu bolgoj bna shvv dee kkk
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин
    goe l dyylj bna lee sh dee
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин
    galzuu boljee nud ny bish bainaa
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • irgen
    humuus erguu hunii erguutehiig l uzeh gej sonirhoj baigaa bolohoos sain duuchin torloo gej uzeegui baihoo.
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
Сонин хачин