АН-ынхан дангаараа сонгуульд орохоос эмээж байгаа нь тов тодорхой болов. З.Энхболд дарга өчигдөр ИЗЗН, МҮАН-ынханд хамтран ажиллах саналыг өөрийн гараар хүргүүлэв. С.Оюун, Н.Батцэрэг нарын тухайд ихэд нааштай байгаа бололтой, инээд алдацгаагаад л байгаа харагдана лээ. Ерөнхийдөө бол хөшигний ард тэд хэдийнэ тохиролцсон байх магадлал өндөр л дөө. Гэсэн ч харагдах байдал дээрээ бол нэлээд бодолхийлж байгаа янзтай.
С.Оюун даргын хэлснээс үзэхэд тийм байгаа юм. Тэрбээр “-Ардчилсан намын зүгээс өчигдөр албан ёсоор санал тавилаа. Ажлын хэсгүүд гарлаа. Манай намын зүгээс ажлын хэсэг гаргаад, удирдлагууд уулзалт хийсэн. Гэхдээ манай намын дүрмээр болон Улс төрийн намын тухай хуулиар бол нэгдэх асуудал намын их хурлаар шийдэгдэх юм. Тэгэхээр энэ асуудлыг намын их хурлаар хэлэлцэх юм. Ажлын хэсгийн хуралдааны дараа анхан шатны байгууллагаараа хүртэл хэлэлцэх зүйл заалттай. Олон даваа бий шүү дээ. Манай намын зүгээс саналыг хүндэтгэж байна. Тиймээс шат шатны байгууллагаар хэлэлцэх болно. Манай намын Үндэсний хороо хоёр долоо хоногийн өмнө хуралдсан юм. Энэ хурал дээр намын зүгээс сонгуульд хэрхэн оролцох вэ гэдэг асуудлаар багагүй ширүүн хэлэлцүүлэг болсон. Дангаараа юу, нэгдэх үү, үгүй юу гэдэг олон хувилбарыг бид хэлэлцээд, Засгийн газарт оруулж ирэх үүргийг намын удирдлага авсан. Үүний дараа Ардчилсан намаас нэгдэх санал тавилаа.” хэмээн ярьсан байна.
Тэгэхээр том хүчнүүдийн дунд бодлогын чанартай алхам хийдэг, үнэ цэнээ алдсан гэгдэж ирсэн ИЗНН-ын тухайд үнэхээр ширүүн тэмцэл өрнөж байгаа бол сайн л хэрэг. Хүрээд ир гэсэн рүү нь шууд гүйгээд оччихдог байснаас, бас жаахан боддог байх нь тэнцвэрийг хангахад чухал байлгүй дээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)