Ц.Оюунбаатар & Г.Шийлэгдамба

Улс төрд эсрэг тэсрэг байр суурь мөнхөд байдаг аа. Гэхдээ чухам ямар асуудлууд вэ гэдэг нь тусдаа.  Тэрчлэн МАХН-ын Генсек асан Г.Шийлэгдамбын захидлыг дагасан олон асуудал дэлгэгдсэн. Нөхдүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж буй. Тиймээс Г.Шийлэгдамба, Ц.Оюунбаатар нарын хэлснийг ишлэн авч, харьцуулан харъя.

 

Г.Шийлэгдамба:

Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад  хаягласан 2015.11.05 өдрийн ЭМС-ын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм.

Би өөрөө сайн дураараа өргөдөл гаргаагүй. Миний өмнөөс Ц.Оюунбаатар өргөдөл бичиж, тухайн мөнгөний асуудлыг тайлбарлаж бичсэн байсныг анзааралгүй гарын үсгээ зурсан.

 

Ц.Оюунбаатар:

Ямар ч бланкан дээр би гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа тийм боломж ч байхгүй. Авлигатай тэмцэх газарт байцаалтад ирсэн үед нь би хамгийн сүүлд ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайдад санал тавьж байсан, энэ хүрээнд миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдөл хүсэлт гаргасан асуудал дараагийн асуудал. Намын улс төрийн санхүүжилтийн талаар  хэлэхэд намын санхүү хөмрөг хариуцсан хүн нь би биш. Санхүү мөнгөний асуудалд би хэзээ ч хаана ч оролцож байгаагүй. Энэ талын мэдээлэл надад алга.

-Тэгэхээр нэр бүхий хоёр улс төрч ийм зөрүүтэй мэдээллийг хэвлэлд өгч байгаа юм. Чухам юу болсныг тодотгох нэмэлт баримтууд ч цаашид дэлгэгдэхийг үгүйсгэх аргагүй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • бичиг үсэг тайлагдаагүй юм уу
    Хэдий элийрч балайрч солирсон байсан ч бичиг үсэг тайлагдаагүй юм шиг яриад байх юм.Юм аа сайн уншиж үзэхгүй яасан юм бэ.Өөрөө өөрийгөө алсан юм биш үү.эсвэл зохиол яриад байгаа юм уу.хэн нь үнэн яриад байгаа юм ёстой бүү мэд дээ.Ер нь шйилэг дамбыг унагаах арга л байх.Мөнгөтэй байгааг нь мэдсэн хүний л хийсэн ажил байх даа.
    2016 оны 02 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025